Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70187171
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хороолол, Өргөө 68 байр, 2 давхар

Бидний тухай

ХАА-н салбарт өндөр бүтээмж шинэлэг технологи нэвтрүүлэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хэтийн зорилготойгоор 2003 онд “Мөнх ногоон тал” ХХК байгуулагдсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд бид Монголын газар тариалан, хүнсний ногооны салбарын бизнес эрхлэгчдэд шинэ технологийг дамжуулж, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжөөр цаг алдалгүй хангах үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн.  

Эх орондоо анх удаа Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг танилцуулан, худалдаанд нэвтрүүлж, Монголын газар тариалан, хүнсний ногоо, мод үржүүлэгчдэд хол мэт санагдаж байсан тэрхүү технологийг нутагшуулж чадсан нь улирлын чанартай хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжийг нээж өгсөн юм.

 Засгийн газраас газрын тариалангийн салбарыг бодлогоор дэмжих зорилготой “Атрын III аян”,  “Ногоон хувьсгал”, “Чацаргана” зэрэг хөтөлбөр тариаланчдын хувьд том дэмжлэг болсон ба тэрхүү үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулсандаа манай хамт олон бахархалтай байдаг.

Говь цөлийн бүсийг цөлжилтөөс хамгаалах зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлд 2008 оноос манай компани гар бие оролцон 2000 орчим га ойн зурваст дуслын услагааны систем суурилуулан ажилласан нь үр дүнгээ өгч байгааг бид шинэлэг технологи, чанартай гүйцэтгэл, эерэг үр дүн гэсэн гинжин хэлхээсийн нотолгоо гэж харж байгаа юм.

Дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгалд бага ч атугай эерэг нөлөө үзүүлж байгаа бидний үйл ажиллагааг бахархан хүлээн авч буй иргэд, тариаланчдын талархлаас манай хамт олон эрч хүч авч, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллах зорилго өөд та бүхэнтэйгээ хамт урагшлан алхах болно.

Фэйсбүүк хуудас

© Мөнх ногоон тал ХХК. 2003-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.