Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Erin International" Co., Ltd

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Эрин Интернэшнл” ХХК 2002 онд Монгол Улсын Гаалийн тусгай бүсийг анх удаа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Гаалийн тусгай бүсэд Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн эдийн засгийн тусгай бүсийн ойлголтод заасан үйлдвэрлэл, үйлчилгээг 19 га буюу 190000 м2 эзэмшил газартаа "нэг цэг"-ээс иж бүрдэл үзүүлэн үйлчлүүлэгчдэд цаг хугацааны болон үнэ тарифын хувьд хамгийн тааламжтай байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гаалийн тусгай бүс байгуулж ажиллахын гол давуу тал нь Монголын нутгаар шууд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн ачаа барааг өөрийн тусгай бүсэд шаардлагатай нөхцөлд хуулийн дагуу тодорхой хугацаагаар хүлээн авч холбогдох үйлчилгээг үзүүлэх, Монголын нутгаар дамжуулан РЕЭКСПОРТ хийж буй тээвэрлэлтэд өөрийн АГУУЛАХ, ТАЛБАЙГ ашиглах замаар тодорхой нөхцлийг нь бүрдүүлэн ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх бүрэн боломжийг олгож байгаа юм.
Түүнчлэн ЭКСПОРТ, ИМПОРТЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ, ОЛОН УЛСЫН БОЛОН ДОТООДЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТ хийхтэй холбогдсон ГААЛИЙН БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЭХ ГААЛИЙН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, төлбөр тооцоо шууд хийх банк санхүүгийн үйлчилгээ, ачаа тээвэрлэлтийн даатгалын үйлчилгээ, аль ч чиглэлийн тээвэрлэлтийн ачаа барааг агуулах баталгаат агуулах, ачаа бараа чингэлэгийг нь хүлээн авч гаалийн хяналтаар оруулан гаргах зориулалт бүхий тусгай бүсийн хяналтын талбай зэрэг тээвэр зуучлалтай холбогдох бүх үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС хийх өргөн боломжийг хэрэглэгч харилцагчиддаа олгож байна. Хуулийн дагуу гаалийн тусгай бүсэд ачаа бараа, чингэлэг дээд тал нь 2 ЖИЛ ХАДГАЛАГДАХ бүрэн боломжтой ба энэ утгаараа харьцангуй урт хугацаанд бид харилцагч нарынхаа барааг хадгалах боломжтой юм. Найдвартай аюулгүй байдлыг хангах үүднээс 1310м урт хамгаалалтын торлосон хашаа, харуул хамгаалалтын 8 пост хамгаалалтын бүрэн тоноглолтой ажиллаж байна.
Гаалийн тусгай бүс байгуулж ажиллах нь олон улсын тээвэр зуучлалын ТӨГС ҮЙЛЧИЛГЭЭГ харилцагч байгууллагууддаа хүргэх бүрэн боломжийг олгож байгаа ба энэхүү төгс үйлчилгээнд тээвэр зуучлалын үйлчилгээний бүх ангилал багтаж байгаа юм үүнд ачааг хүлээн авах, хүлээлгэж өгөх, бичиг баримтын бүрдүүлэлт хийх үйлчилгээ, ачааг тээвэрлэх үйлчилгээ, ачааг ачиж, буулгах үйлчилгээ, мэдээлэлийн үйлчилгээ, чингэлэгийг ачилт, буулгалтад бэлтгэх үйлчилгээ, үйлчилгээний төлбөр тооцоо хийх үйлчилгээ, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ болон бусад холбогдох үйлчилгээг үзүүлж байна.

  • Уриа

    Чанарыг бид Сонголтыг та

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-r horoo

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.