Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Олон Улсын Боловсрол Хөгжил Сан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэдэд мэдээлэл хийлээ

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Говь-Алтай аймгийн Чандмань сумын төгсөх ангийн сурагч, эцэг эхчүүдэд БНХАУ-д тэтгэлгээр суралцах мэдээлэл зөвлөгөө өглөө.

Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Хөвсгөл аймгуудын тэтгэлгийн бүртгэл 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн 23 цаг хүртэл www.edufund.mn цахим хаягаар бүртгэл хийнэ. 

 

7292018 оны 10 сарын 25
"Дэлхийн номын өдөр, Дарханы ирээдүй" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

2019.04.17Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас JCI Найрамдал салбар байгууллага, Дархан-Уул аймгийн Төв номын сантай хамтран "Дэлхийн номын өдөр, Дарханы ирээдүй" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" болон хувь хүний хөгжлийн лекцийг салбар, салбарын мэргэжилтнүүд уншлаа. Манай сангаас нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулагдаж буй Тэтгэлгийн шалгалтын мэдээллийг хүргэлээ.           

1,1062019 оны 5 сарын 2
Баян-Өлгий аймгийн 20 хүүхэд тэтгэлгийн батламжаа гардаж авлаа

2019.04.21Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн Ярилцлагын шалгалт 2019.04.20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр шилдэг 20 хүүхдэд АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 100% тэтгэлэгтэй суралцах батламжийг гардууллаа. Сангийн ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Зауре, ахлах мэргэжилтэн А.Еркегүл нарт Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.        

5212019 оны 5 сарын 2
Багшийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

Олон Улсын Боловсрол Хөгжил сан нь 2018 оны 11 сарын 20-26 өдрүүдэд БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотын захиргаатай хамтран багшийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, сургуулийн удирдлагууд оролцож, Инчуан Энергийн Их сургууль болон дунд сургуулийн багш нартай туршлага солилцох уулзалт сургалтанд хамрагдлаа. Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг. Боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй манай сангийн бас нэгэн чухал ажил бол багш нарыг чадавхижуулах, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд билээ. Энэхүү туршлага солилцох уулзалт аяллыг тогтмол зохион байгуулах бөгөөд өөр бусад орнуудад ч гэсэн богино хугацааны сургалтанд сангийн дэмжлэгээр багш нараа суралцуулах ажлыг бид тогтмол зохион байгуулах болно. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Н.Байгалмаа: Сайхан зүйлүүдийг үзэж харж, туршлага судалсан маш сайхан аялал байсан.Олз омог ихтэй ирсээн.Олон улсын боловсрол хөгжил сангийн хамт олондоо маш их баярлалаа. Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм Цогцолбор сургуулийн Сургалтын менежер О.Хишигжаргал: Говь-Алтай аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж буй Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хамт олонд ажлын амжилт хүсье.             

6442019 оны 5 сарын 2
Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэдэд мэдээлэл хийлээ

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Говь-Алтай аймгийн Чандмань сумын төгсөх ангийн сурагч, эцэг эхчүүдэд БНХАУ-д тэтгэлгээр суралцах мэдээлэл зөвлөгөө өглөө. Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Хөвсгөл аймгуудын тэтгэлгийн бүртгэл 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн 23 цаг хүртэл www.edufund.mn цахим хаягаар бүртгэл хийнэ.   

7292018 оны 10 сарын 25
Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдэд мэдээлэл хийлээ

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Говь-Алтай аймгийн Бигэр сумын төгсөх ангийн сурагч, эцэг эхчүүдэд БНХАУ-д тэтгэлгээр суралцах мэдээлэл зөвлөгөө өглөө. Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Хөвсгөл аймгуудын тэтгэлгийн бүртгэл 2018 оны 10 сарын 22 өдрөөс 11 сарын 20 хүртэл явагдана.           

5302018 оны 10 сарын 25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.