Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь 2010 онд хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагуудын санаачилгаар байгуулагдсан улс төрөөс хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Манай төв дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалын дагуу Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг.

Алсын хараа

Монгол Улсын эдийн засаг, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх мөн нийгэм эдийн засгийн, тэр дундаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх.

Эрхэм зорилго

Монгол Улсын төрийн болон бизнесийн байгууллагууд өрсөлдөх чадвараа сайжруулахыг дэмжин, хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ. Улмаар Монгол Улсын эдийн засаг, өрсөлдөх чадварын талаарх үнэн зөв мэдээллийг дотооддоо төдийгүй олон улсад хүргэдэг нэр хүндтэй байгууллага болохыг зорьж байна.

Судалгаа

ОУУХХ-ийн Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан ЭЗБӨЧСТ нь Швейцарьт төвтэй ОУУХХ-ийн дэргэдэх “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-тэй 2010 оноос эхлэн Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу тал, сул тал болон өсөлтийн талаар судалгаа шинжилгээ хийхэд албан ёсоор хамтран ажиллах болсон. Бид 2010-2014 оны хооронд 14 улс оронтой харьцуулсан “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргасан бөгөөд 2015 оноос эхлэн дэлхийн 60 гаруй улс орны өрсөлдөх чадварыг харьцуулан харуулдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улс орох болсон. Энэхүү тайлан нь дэлхийн улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, засаглалын үр ашиг, дэд бүтэц зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйлийн 330 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг.

Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайлан

2012 оноос хойш жил тутам эрхлэн гаргаж буй энэхүү тайлан нь Монгол Улсын 21 аймгийг 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг тул өрсөлдөх чадварын талаар цогц мэдээлэл авах боломжийг олгодог. Хамтран ажиллагч АНУ-ын “Азийн Сан”-ийн дэмжлэгтэйгээр www.aimagindex.mn цахим хуудсыг 2015 онд ашиглалтад оруулснаар тайлангийн график болон тоон мэдээллийг илүү хялбар байдлаар уншигчдад хүргэх боломжтой болсон.

Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан

2017 оноос эрхлэн гаргаж буй энэхүү тайлангаас Улаанбаатар хотын 9 дүүргийн өрсөлдөх чадварын талаар мэдээлэл авах боломжтой.

Үүнээс гадна ЭЗБӨЧСТ доорхи чиглэлээр судалгааны ажлууд гүйцэтгэдэг

  • Сар тутмын макро эдийн засгийн тойм
  • Улирал тутмын банкуудын өрсөлдөөний тойм
  • Монгол Улс: “Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” судалгаа
  • Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа: НЭЗТТ, НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр (2014)
  • Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал: НҮБ, НЭЗТТ төсөл, 2014
  • Аж ахуй эрхлэлт дэх албан бус хэвшлийг албан хэлбэрт шилжүүлэх нь судалгаа, 2013 он олон улсын хөдөлмөрийн байгууллага.
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2014 он, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон МАОЭНХ
  • Ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээний тайлан, 2017
  • Нэг бүс, нэг зам: Монгол Улсад учирч болох эрсдэл болон боломж (ГОУХАН (GIZ), 2016)
  • Ногоон эдийн засгийн барометр 2018 Бусад төслүүд
  • “Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын чуулган”, 2014 оноос эхлэн жил тутам
  • “Монголын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь” төсөл, 2013
  • Монгол Улсын өрсөлдөх чадвар бид хаашаа чиглэнэ вэ?
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес центр 9-р давхар Шуудангийн хаяг: odonchimeg@ecrc.mn Утас: 976-11-321927 Факс: 976-11-321926

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.