Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо Намяанжүгийн гудамж

Бидний тухай

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

“Эх орноо хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтыг бид цогцолооно”

 ХЭТИЙН ЗОРИЛТ:

“Дельта констракшн ХХК нь 2018 он гэхэд салбартаа төслийн удирдлагын тэргүүлэгч, дэлхийн жишигт хүрсэн менежментийн цогц тогтолцоо бүхий чадварлаг хамт олон байна.”

 ҮНЭТ ЗҮЙЛС:

Суралцагч - Ажилтны хөгжил компанийн хөгжлийн суурь гэдгийг санаж тасралтгүй суралцан, аливаа шинэчлэлт өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхана.

Зарчимч - Бид хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журам, хэм хэмжээний хүрээнд бизнесийн ёс зүйг баримтлан үнэнч шударга ажиллана.

Бүтээлч - Бид үргэлж шинийг санаачлан, аливаа ажлыг хялбарчлах замаар бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Найрсаг - Бид ажлын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтрагч болон харилцагч талаа хүндлэн, найрсаг харилцааг эрхэмлэнэ.

Хамтрагч - Бид бусдадаа чин сэтгэлээсээ тусалж, мэдээллийг хурдан шуурхай түгээн, ажлын явцыг алдагдуулахгүй багийн хариуцлагатай сайн гишүүн байна.

Төлөвлөгч - Бид зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөлт болон цаг ашиглалтыг оновчтой тодорхойлон ажиллана.

 ЧАНАРЫН БОДЛОГО:

Бид хэрэглэгч, харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахын төлөө үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог мөрдөж, монгол улсад хэрэгжиж буй хууль, тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг чанд сахин, байгууллагын түвшин бүрт чанартай гүйцэтгэлийг хангахийн тулд ажилтнуудынхаа ур чадварыг тогтмол нэмэгдүүлж БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ЧАНАРыг сайжруулж ажиллана.

 

ЧАНАРЫН УРИА: 

Хамтдаа чанарыг цогцлооё

 

 

Байгууллагыг удирдах удирдлага /менежмент/-ын шалгарсан арга, Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2008 стандарт.:

“Дельта Констракшн” нь 2003 онд  байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Барилга, угсралтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа явуулахдаа чанарыг эрхэмлэн МУ-д мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, БНбД болон ОУ-ын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-ийн шаардлага, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ОУ-ын стандарт OHSAS 18001:2007-ийн шаардлага, төслийн удирдлагын ISO 21500 зааварчилгааг төслийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хичээнгүйлэн ажилладаг.

 

© Дельта Констракшн ХХК. 2003-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.