Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дархан Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дархан хүнс ХК нь 1971 онд хуучнаар ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар барьж байгуулсан Хүнсний компинатын суурин дээр 1993 онд хувьцаат компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Дархан-Уул аймгийнхаа төдийгүй бүс нутгийн хэрэглэгчдийг талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.
Манай үйлдвэр нь техник технологи, материаллаг бааз суурь сайтай бөгөөд Дархан-Уул аймгийнхаа 100 гаруй иргэдийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон арван ажлуудыг шат дараалалтай хийж гүйцэтгэж байгаа монгол улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг билээ.
Бид “Эрүүл хүнс – Амьдралын баталгаа” уриан доор химийн нэмэлтгүй цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хэрэглэгчдээ хүргэхээс гадна Дархан хотын нүүр царай болсон брэнд бүтээгдэхүүнүүдийг олон жил тогтмол үйлдвэрлэж байна.
Франц технологийн талх, Итали технологийн нарийн боов, үнээний цэвэр сүүний зайрмаг гэх мэт хэрэглэгчдийн таашаалын хүртэж чадсан манай бүтээгдэхүүнүүд нь улсын болоод орон нутгийн чанартай олон шагналуудыг хүртэж байгууллагынхаа хэмжээнд монголын ТОП-100 аж ахуйн нэгж болж чадсан.
Одоогийн байдлаар бид 10 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 15 гаруй нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн, 2 нэр төрлийн бэлтгэсэн гурил мөн Сарнай чихэр, Тансаг печинь, Дархан набор зэрэг бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа үйлдвэрлэн өөрийн зах зээлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Уриа

    Эрүүл хүнс Амьдралын баталгаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1971

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Дархан хот, Дархан сум 5-р баг Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.