Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хишигт Эрдэс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай “Хишигт Эрдэс” ХХК нь Монгол улсын дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, тухайн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд тэргүүлэгч байр суурьтай оролцогч байгууллагын нэг болох үндсэн зорилготой үүсгэн байгуулагдсан. Манай компани нь удирдах болон инженер техникийн ажилтан, жолооч оператор, засвар механикийн ажилтнууд, үйлчилгээний болон туслах ажилтан, гэрээт ажилтан зэрэг 3-22 жилийн дадлага туршлага, ур чадвартай нарийн мэргэжил эзэмшсэн нийт 170 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний эрхэм зорилго

Монгол улсын дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж, тухайн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд тэргүүлэгч байр суурьтай оролцогч байгууллагын нэг болох үндсэн зорилготой.

Үнэт зүйл

Манай компаний үнэт зүйл нь нэгдмэл хамтын ажиллагаа, түншлэл, ур чадвар, туршлага бүхий хамт олон, техникийн дэвшилт, өндөр бүтээмжтэй бөгөөд бизнесийн шудрага зарчим юм.

Авто зам барилгын салбарт олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл

Монгол улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15.15.4, “Авто замын тухай” хуулийн 5.1.4, 13.1 дэх заалтын дагуу “Хатуу хучилттай зам барих”,” Хайрган хучилттай зам барих”, “Бүх төрлийн гүүрийн засварын ажил”, “Зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл”, "Бүх төрлийн замын засварын ажил”, “Туннель, газар доогуур нүхэн гарам барих, засах”, “Зам талбайн тохижилтын ажил хийх, сэргээн засварлах”, “Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил”гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бид энэ жилээс уул уурхай болон мал аж ахуйн салбарт орж ажиллаж эхэлсэнээр ажиллах хүч болон техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бэлтгэх ажилдаа ороод байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 18 хороо, зайсан гудамж рояал рэсидэнс хотхон 16-4 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.