Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
77114555
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 1-р хороо, Нарны зам-Цома оффис 403 тоот

Бидний тухай

 

Болор Оргил Майнинг ХХК нь 2013 оны 11-р сарын 29-ны өдөр “Алтан Дорнод Майнинг Сервис” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 2015 оны 10-р сарын 26-ны өдрөөс Болор Оргил Майнинг ХХК нэрээр уул уурхайн ашиглалт олборлолт, хайгуул, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монгол улсын ДНБ-ны 90%, экспортын 90% , улсын төсвийн 40% хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбартаа тэргүүлэгч компаниудын нэг байж улс орны хөгжилд хувь нэмрийг оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж, 2017 онд КРИСТАЛЛ ТОП МАЙН ХХК-ий нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Манай компани нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Доргонотын Алтны шороон орд дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлж шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид дэлхийд алдартай хүнд машин механизм нийлүүлэгч CATERPILLAR, KOMATSU, TEREX зэрэг фирмүүдийн техникүүдээр уул уурхайн үйлдвэрлэлийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хуулийн хүрээнд явуулдаг. Жилдээ 9 000 000 м3 уулын цул ажил гүйцэтгэх техникийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хамт олон уул уурхайн салбарт 15 жил ажиллахдаа нүүрс, алт олборлолт, ашиглалтын чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 8 жил алтны шороон ордыг ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Бид хөрс хуулалт ихтэй, ус ихтэй, 50-60 метрийн гүн хүнд нөхцөлд олборлолт явуулах, шороон ордыг анх удаа 4 улирал байнгын ажиллагаатайгаар ашиглалт явуулсан зэрэг нь Монголын шороон ордын түүхэнд анхдагч байсан гэдгээрээ бахардаг.

© Кристалл Топ Майн ХХК. 2013-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.