Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сирм ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

CRM LLC нь 2005 онданх байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Францын үндэстэн дамнасан корпораци болох “PERNOD RICARD” группын албан ёсны дистрибьютер болсноорМонголын хэрэглэгчдийг PERNOD RICARD-ын чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна Ирланд улсын “TERRA” болон TEELING WHISKEY, Испани улсын “VICENTE GANDIA”, Сингапур улсын "MATE MATE” энергийн ундаа, Франц улсын “FAY INTERNATIONAL”, Финлянд улсын “ANORA” группын албан ёсны дистрибьютер компаниар ажиллаж байна.

Эх орныхоо зах зээлд дэлхийн нэр хүнд бүхий Martell cognac, LeFuret brandy, Royal Salute whisky, Chivas Regal whisky, Ballantine’s whisky, Jameson Irish whiskey, The Glenlivet Single malt whisky, Teeling whiskey, Highland club whisky, Absolut vodka, Ice Tree vodka, Koskenkorva Vodka, Perrier Jouёt champagne, G.H.Mumm champagne, Olmeca tequila, Jacob’s Creek wine, Wyndham Estate wine, Sandara Sparkling wine, Beefeater gin, Kahlua, Malibu liqueur, Havana club rum, Molly's Irish Cream liqueur, Mate Mate energy drink, зэрэг олны танил болсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Бид Улаанбаатар хотод 400 гаруйбайнгын харилцагчидтай ба Дархан, Эрдэнэт хотууд болон хөдөө орон нутагт Замын-Үүд, Баян-Өлгий зэрэг нийт 15 гаруй аймагт өөрийн гэрээт борлуулагчдыг ажиллуулдаг тулөөрийн бараагаар нийслэлийн хэрэглэгчдэд хүрч үйлчилж чаддаг. Хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэхийн тулд өөрсдийн унаагаар захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөөс гадна өөрийн харилцагчдыг барааны сурталчилгаа, тавиур, дагалдах хэрэгслүүдээр байнга хангаж, барааны хэрэглээ, өрөлтийн стандартын талаар PERNOD RICARD-ын шаардлагад нийцэхүйц зөвлөгөө өгч байна.

Манай ажилтнууд бүгд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх талаар зах зээл хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурласан сургалтанд хамрагдсан ба компанийн зүгээс үйлчилгээний чанарт байнга хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн хамтран ажилладаг түншүүддээ дэмжлэг үзүүлэх үүднээс сургалт, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж байна. Бид сар бүр нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүр ресторануудад сурталчилгааны групп гарган ажиллуулж, иргэд үйлчлүүлэгч нарын бараа бүтээгдэхүүн, хэрэглээний талаарх мэдлэгийг сайжруулахад анхаарч ажилладаг.

Дэлхийн бүх улс оронд танил болсон бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тасралтгүй хангаж буй үйл ажиллагаа нь хүн амын эрүүл чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, тансаг орчныг бүрдүүлэхэд бага боловч хувь нэмэр оруулах нь гарцаагүй гэдэгт итгэл дүүрэн байдаг.

  • Уриа

    Consumer, Responsibility, Multi-Brand

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    36

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 77, 6 хороо, 10-р хороолол, СRM центр/Өөрийн оффис/ 3 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.