Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Цэвэр Түлш ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сайн байна уу.
Цэвэр түлш” ХХК нь 2011 онд байгуулагдсан Монгол улсын биодизелийн түлшний салбарын анхдагч бөгөөд тэргүүлэх үйлдвэрлэгч, технологи нэвтрүүлэгч, сэргээгдэх түлшний салбарын үндэсний компани юм.

  • 2011 - 2012 онд жилдээ 1000 тонн Биодизелийн түлш, 180 тонн түүхий глицирин үйлдвэрлэх шугамыг ХБНГУ-с оруулж суурилуулсан.
  • 2012-2013 онд 80 тонн өндөр чанартай биодизелийн түлш үйлдвэрлэж гэрээт хэрэглэгчдэд борлуулсан.
  • 2013 оны 5-р сард “Биодизелийн түлш, Техникийн шаардлага” MNS 6381:2013 үндэсний стандартыг батлуулсан.
  • 2013 оны 10-р сараас Монгол хонины ноос угаах “Шингэн Саван” үйлдвэрлэх төслийг Нэхмэлийн хүрээлэнгийн Нано технологийн эрдэмтийн багтай хамтран хэрэгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Манай хамт олон

Өдгөө компанийг олон жилийн туршлагатай мэргэжлийн баг удирдаж, үйлдвэр дээр газрын тос, хими технологийн салбарын 10 гаруй шинэ залуу ажилтан, ажиллагчидтайгаар сэргээгдэх дизель түлшний салбарыг эх орондоо хөгжүүлэхээр ажиллаж байна. Евро стандарт, чанарын шаардлагыг хангахын тулд үйлдвэрийн ажиллагсадыг ХБНГУ ба Швейцарь улсын мэргэжилтнүүдийн зөвлөмж доор бэлтгэсэнээр энэ салбарын 2-3 жилийн ажлын туршлагатай баг бий болж, технологи арга ажиллагааг улам хөгжүүлж байна.
Биодизель түлшний үйлдвэрлэл
Дизелийн түлшийг газрын тос эсвэл амьтан ургамлын гаралтай тосноос үйлдвэрлэж дизель хөдөлгүүртэй авто машин, техник хэрэгсэл, халаалтын системийн шингэн түлш байдлаар хэрэглэдэг. Бид ХБНГУ-ын дэвшилтэд техник, технологи бүхий үйлдвэрийн шугамыг ашиглалтад оруулж ургамал болон амьтны гаралтай өөх тосыг боловсруулан БИОДИЗЕЛИЙН ТҮЛШ үйлдвэрлэж, хэрэглэгчдээ нийлүүлж байна.
Суурилагдсан үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 1 000 тонн дизелийн түлш бөгөөд цаашид үйлдвэрлэлээ 2-3 дахин нэмэгдүүлэх дунд хугацааны зорилттой ажиллаж байна.

Бүтээгдэхүүний хэрэглээ

Тус компаний үйлдвэрлэж буй биодизелийн түлшийг бүх төрлийн дизель хөдөлгүүр болон халаалтын системд түлш байдлаар хэрэглэнэ.
  • Байгуулагдсан он

    2011

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.