Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чингис Хаан Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Банкны танилцуулга

Чингис Хаан Банк нь 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэсний үйлдвэрлэл дэмжсэн, аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн. Бид 10 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 16.9 тэрбум төгрөгийн татварыг төлж, Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, мах ба махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, зочид буудал, нефть, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэчлэл хийх, шинээр үйлдвэр барьж байгуулахад зориулж нийт 422.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт олгосон ба эдгээр төслүүд нь 5300 орчим ажлын байрыг бий болгосноороо Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмрээ оруулсан юм.

Чингис Хаан Банк нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 150 гаруй ажилтантай, төв офис, 1 салбар, 1000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулалтын болон байгууллага, иргэдийн зээл олгох, үнэт цаас, гадаад валют, үнэт металл худалдах, худалдан авах, харилцах болон хадгаламжийн дансны төрөл бүрийн үйлчилгээ, гадаад дотоод төлбөр тооцоо, баталгаа, батлан даалт, аккредитив, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг нийт 21 нэр төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.

2012 оны эхний улирлын байдлаар Чингис Хаан Банкны нийт актив 122 тэрбум төгрөг, дүрмийн сан 39.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 20.1 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 30%-тай байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, өөрийн хөрөнгийн үзүүлэлтээрээ Монгол улсын банкны системийн дундаж 14.8 хувиас 5.3 хувиар илүү байгаа нь тус банкны эрсдэл даах өндөр чадвар, санхүүгийн чадавхийг илтгэж байгаа үзүүлэлт юм.

Чингис Хаан банкны төслийн зээлийн хугацаа болон хүүгийн түвшин Монгол улсын бусад арилжааны банкуудтай харьцуулахад харилцагчдад хамгийн таатай нөхцөлтэй байдаг ба зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин бусад арилжааны банкуудтай харьцуулахад хоёр дахин бага байгаа нь зээл хүсэгч байгууллага, бизнес эрхлэгчдэд томоохон боломжийг олгодог байна.

Манай банк дэлхийд нэр хүндтэй Швейцарийн UBS AG, ХБНГУ-ын Commerzbank AG, БНХАУ-ын Bank of China, Industrial and Commercial Bank of China, ОХУ-ын Россельхозбанк, Братский АНКБ зэрэг дэлхийн томоохон банкуудтай корреспондент харилцаатай ажиллаж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Чингис Хаан Банк нь Монгол Улсын хууль болон Монгол банкны дүрэм журмуудыг чанд мөрдөж, санхүүгийн тайлангаа Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын дагуу бэлтгэн дотооддоо ”НИММ” аудит компаниар, олон улсын түвшинд “Ernst and Young Mongolia Audit” компаниар хөндлөнгийн аудит хийлгэдэг.

Бид цаашид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг хангасан, дэвшилтэт технологид суурилсан банкны үйлчилгээг шинээр нэвтрүүлж, байгальд ээлтэй бизнесийг дэмжин, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банкны стандартад хүрч ажиллахыг зорьж байна.

Чингис Хаан Банк нь нийгмийн сайн сайхны төлөө“Чингис Хаан буяны сан”-г үүсгэн байгуулсан ба энэхүү сан нь байнгын үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин” спорт сургалтын төвөөр дамжуулан чөлөөт бөх, жүдо бөх, ширээний теннис гэсэн үндсэн гурван чиглэлээр хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй сургаж байна. Мөн түүнчлэн 2004 онд оюутанд ээлтэй байгууллага болсон ба 2005 онд Монгол улсын баг тамирчид Эверестийн оргилд хүрэх аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд монгол хүн анх удаа дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15, Нью Сенчъюри Плаза

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.