Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бодиз Автомотив ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бодиз Автомотив компани нь 1997 онд үүсгэн байгуулагдаж шинэ автомашины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2000 онд TOYOTA маркийн автомашин дотроос ТОҮОТА LAND CRUISER 105 маркийн автомашиныг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр борлуулалтыг хийж эхлэн улмаар TLC PRADO, RAV4, TLC 70 серийн автомашинуудыг үе шаттайгаар борлуулах эрхийг авч ТOYOTA брэндийг Монгол Улсад төлөөлж амжилттай ажиллаж чадсан хамт олон юм.

Мөн 2016 оноос MAZDA маркын автомашиныг борлуулах эрхийг МАНАЙ ХАМТ олонд итгэл найдвар хүлээлгэн өгснийг БИД амжилттай танилцуулж MAZDA автомашины нэр хүндийг өөрчилж чадсан.

2001 оноос үйлдвэрийн баталгаат сэлбэгийн худалдаа, 2010 оноос авто засвар үйлчилгээний төвөө нээсэн бөгөөд улмаар 2015 оноос олон улсын стандартад нийцсэн кузов засварын зориулалттай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Евро кузов засварын төв нээн ажиллуулж байна.

Манай компани шинэ автомашины худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйлчлүүлэгч автомашин эзэмшигч нарт авто үйлчилгээний А1,В1,С1 ангилалын шаардлагыг хангасан цогц үйлчилгээг нэг дороос чанартай, шуурхай үзүүлдэг тогтвортой үйл ажиллагаатай компани юм.

2008 онд "Авто тээврийн үйлчилгээний бүтээмжээ дээшлүүлсэн байгууллага", "Авто тээврийн салбарын борлуулалтаараа тэргүүлсэн байгууллага", 2010 онд бизнесийн эрхэмсэг оршихуйн ТИТЭМ шагнал болох "Шилдэг ТОП-100, 150 аж ахуйн нэгж"-ээр тус тус удаа дараа шалгарсан.

.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.