Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Морьтон Цогцолбор, 303 тоот

Бидний тухай

Бидний эрхэм зорилго: Монголын чадварлаг мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид болон ажил олгогчдыг ажил хэргийн зорилгоор холбож хамтдаа илүү хөгжихөд нь дэмжлэг үзүүлэгч цахим сүлжээ байх.

Бидний алсын хараа: Монгол мэргэжилтний үнэ цэнийг өсгөж, ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд зөвөөр үнэлүүлж, Монголын бизнесүүдийг илүү амжилтанд хүргэх шилдэг хүний нөөцөөр хангаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах.

Бидний тухай:

Бид Монголын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажил горилогч нарт бүрдүүлэлт сонгон шалгаруулалт, хувь хүний хөгжил, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэгч үндэсний компани юм.

Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хувь хүмүүст карьер хөгжлийн өргөн боломжуудыг нээн олгож тэдэнд ойрын туслах, мэргэн зөвлөгч байхыг хичээн ирсэн нь үр дүнгээ өгч өнөөдөр 170,000 илүү хүний анкетын санг бүрдүүлжээ.

Байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлыг цахимжуулан өөрийн www.BizNetwork.mn сүлжээгээр дамжуулан зорилтот хэрэглэгчиддээ хүргэх үүргээ нэр төртэйгѳѳр гүйцэтгэж одоо 4,800 илүү байгууллагуудтай хамтран ажилладаг үндэсний цахим сүлжээ болжээ.

Бизнетворк Консалтинг ХХК нь хувь хүн, ажил олгогч байгууллага бүрт хамгийн ойр байж, бизнесийн болоод карьер хөгжлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, мэдлэгийг цогцоор нь хүргэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ холбох цэг, уулзах газар болон эрхэм зорилгоо нэр төртэйгээр биелүүлж байна.

© Бизнетворк Консалтинг ХХК. 2009-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.