Бишрэлт холдинг” компани нь анх 1994 онд “Бишрэлт” ББХК нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан ба өнөөдөр үйл ажилгааныхаа цар хүрээг тэлж 800 гаруй ажиллагсадтайгаар “Монгол улсын ирээдүй,хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор улс орныхоо эдийн засаг,нийгмийн баялгийг бүтээх их үйлсэд гар бие оролцон хөдөлмөрлөж явна. “Бишрэлт холдинг” компани нь эдийн засгийн чөлөөт зах зээлд шудрага өрсөлдөөнийг эрхэмлэн, менежментийн оновчтой бодлогын хүрээнд бүтээмжийг нэмэгдүүлэх , үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ тэргүүлэгч байж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан чанартай,нэр хүндтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.