Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БИД Санхүүгийн нэгдэл

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Товч танилцуулга

БИД ББСБ нь анх 2005 оны 5-р сард Монгол банкны ерөнхийлөгчийн 340 тоот тушаалаар санхүүгийн түрээс, валют арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж салбартаа тэргүүлэгч ББСБ-ын нэг нь болоод байна.

2012 онд БИД ББСБ Олон улсын Smartcampaign буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн, хэвшүүлэх ажлыг хийлээ. Энэ ажлын хүрээнд бид Байгууллагын бүх бодлого, журмуудад эдгээр 7 зарчмуудыг тусган ялангуяа харилцагчдад ил тод, шудрага үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх, тэднийг хэт өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, нийт ажилтнууддаа сурталчлан таниулах, хэвшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.

БИД ББСБ нь 2007 оноос эхлэн НХХЯ-ны харъяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2 удаа амжилттай хэрэгжүүлсэн ба 2 дахь шатны төслийг 2012 оны 11-р сарын 29-нд амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна. Төсөл нь хөнгөлөлттэй зээлээр дамжуулан Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байр шинээр бий болгох замаар тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор хэрэгжсэн болно.

Мөн БИД ББСБ нь 2010 оноос Монгол улсын засгийн газрын санаачлага, Дэлхийн банкны санхүүжилт, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн шугамаар "Тогтвортой амьжиргаа-II" төслийн зээлийг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн орлого багатай болон ядуу иргэд, өрхүүдэд орлогоо нэмэгдүүлэх, өрхийн амьжиргаагаа сайжруулахад нь зориулан олгож байна. Төслийн 1-р шатны хэрэгжилтийн явцыг Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангаас өндрөөр үнэлсэн ба үүний нэгэн илрэл нь саяхан 2012 оны 9-р сарын 26-ны өдөр БИД ББСБ-д төслийн 2 дахь шатны 666 сая төгрөгийн зээлийн төслийг хэрэгжүүлэх эрхийг олгосон явдал юм.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр бид Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, улмаар ядуурлыг бууруулах үйл хэрэгт өөрийн чадварлаг баг, хамт олны хуримтлуулсан туршлага, ололт амжилтандаа тулгуурлан зохих хувь нэмрээ оруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн ачаанаас үүрэлцэж байна гэж бид дүгнэж байна.

2012 онд харилцагчиддаа зориулан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн шинээр таван зээлийн бүтээгдэхүүн гаргаад байна. Үүнд: Эко байшингийн зээл, Өдрийн зээл, Бичил зээл, ЖДБ зээл, Автомашины лизингийн зээл орж байна.

  • Уриа

    Бид зөв сэтгэлийн нэгдэл Сайнаас агууд дэвшицгээе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг 2-р хороо 5-р хороолол Сөүл гудамж /1-р сургуулийн урд Модун цамхаг 6-р давхар/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.