Үндсэн хувилбар
70101313
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, Сигнатур оффис, 04 давхар

Бидний тухай

Баянгол Мед ХХК нь 2005 онд байгуулагдсан, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж оношлуур, гоо сайхны тоног төхөөөрөмж бүтээгдэхүүн импортлон, худалдах чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй ханган нийлүүлэгч компани юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарын, тэр дундаа лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэчлэлт, өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага дээр суурилсан судалгааны үр дүнд хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд түлхүү анхаарч, салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Бид өнөөдөр дэлхийн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж, урвалж оношлуур, эм болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Германы Мерк, Италийн Диасорин, Австрийн Диалаб, Шведийн Бүл, Америкийн Аварнесс, Францын LPG systems зэрэг 75 гаруй компаниудтай хамтран, Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд эрүүл мэнд, лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээний бүхий л чиглэлд өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр компаниудын үйлдвэрлэн гаргаж буй дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэн, салбарынхаа хөгжлийн хөтөч байх эрхэм зорилгын хүрээнд зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, туршилт тохируулгын ажил, сургалтын цогц үйлчилгээг үзүүлдэг.

Мэргэшсэн инженерийн баг, урт хугацааны хамтын ажиллагаатай дэлхийн брэндүүд, чанар, дэвшил бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээ, өргөн хүрээний мэдлэгтэй мэргэжлийн хамт олонбөгөөд ISO 9001:2008 ОУ-ын чанарын стандартын гэрчилгээ нь бидний үйл ажиллагааны чанарын баталгаа, ялгарал юм.

Ажлын байрны зарууд

  1. Мэргэшсэн нарийн мэргэжлийн дотрын эмч ажилд авна.5 сарын 19. 11:55

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

© Баянгол мед ХХК. 2005-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.