Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Баянгол Зочид Буудал ХК

Баянгол Зочид Буудал ХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хагас зуун жил Монголын Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, зочид буудал, үйлчилгээний салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн “Баянгол зочид буудал” ХК нь 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 375 тоот тогтоол гарч, Ажилчны хорооны нутаг дэвсгэр, 220 мянгатын 80 айлын орон сууцны барилгад 200 ортой зочид буудал байгуулахыг хотын АДХГЗ-д даалгаснаар манай анхны үйлчилгээ эхэлсэн түүхтэй.

“Баянгол зочид буудал” нь Засгийн Газрын өмч хувьчлалын Комиссын 1991 оны 12 сарын 11 өдрийн 27-р тогтоолоор “Баянгол зочид буудал” ХК, хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдөж анхны хувь нийлүүлсэн зочид буудал болсон байна. Өнөөдөр 1045 хувь нийлүүлэгчтэй, жил бүр тогтмол ноoгдол ашиг хуваарилж, үйл ажиллагаа нь тогтмолжсон, хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтдаг томхон компаниудын нэг.

Баянгол Зочид буудал нь 400 гаруй зочид нэг дор хүлээн авах, таван ангилал бүхий 212 өрөөтэй. Баянгол ресторан нь 300-500 хүнд үйлчлэх боломжтой.

Түүнчлэн Монгол хоолны ресторан, Ази-Европ хоолны ресторан, дээд зэрэглэлийн виноны Wine House ресторан, Wi-Fi болон холбооны иж бүрэн систем, зочны угаалга, өрөөний үйлчилгээ, үсчин, гоо сайхан зэрэг 20 гаруй төрлийн дагалдах үйлчилгээг зочдод үзүүлж байна.

2003 оны 6 сард явагдсан Улсын Мэргэжлийн Хяналтын Алба, Дэд Бүтцийн Яам, /тухайн үеийн нэрээр/ Аялал Жуучлалын Газраас буудлуудын зэрэглэл тогтоох үзлэгээр 4 одны зэрэглэл хангасан зочид буудал болсон.

Дэлхийн улс орнуудын Ерөнхий сайд, нэртэй дипломатч болон ард түмний хайрлан хүндэтгэдэг Японы Сумогийн аварга, Холливуд болон бусад орны нэртэй жүжигчид, тив дэлхийн алдартай тамирчид, улс төрийн зүтгэлтэн, нэртэй бизнесменүүд манай буудлыг онцлон сонгож үйлчлүүлдэгт бид бахархдаг.

  • Уриа

    Бид үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамжийн баталгааг хангана

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1964

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингисийн Өргөн Чөлөө-5

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.