Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бамбай Секьюрити Сервис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Бамбай Секьюрити Сервис компани нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль гарснаар анхны буюу Цагдаагийн ерөнхий газраас авсан 001 тоот зөвшөөрөлийг авж тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулан өргөжүүлэн тэлсээр одоогийн байдлаар нийт 1000 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд хамгаалалт, хяналтын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Манай компани дэлхий нийтийн сүүлийн үеийн хамгаалалт, хяналтын үйлчилгээ, шинэ технолгийг цаг алдалгүй Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд зарим систем, тоног төхөөрөмжүүдийг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохируулан захиалан хийлгүүлж дотоодын зах зээлд нийлүүлэн үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийн болон амьдралын баталгааг өндөр түвшинд ханган ажиллаж байгаа болно.
Хүний нөөцийн хувьд хот, хөдөө орон нутгийн 10 гаруй салбаруудад 700 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний дийлэнхи хэсэг нь тогтвор суурьшилтай буюу хоёр ба түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчин бүрдүүлж байгаа юм.
Үйлчилгээний хэлбэрүүд:
  1. Дохиолол хамгаалалтын систем
  2. Харуул хамгаалалт
  3. Хувийн биечилсэн хамгаалалт
  4. Шуурхай удирдлагын төв 24/7/365
  5. Камерийн хяналтын систем
  6. Телефон шугам, радио станцын ярианы бичлэгийн систем
  7. Шатахууны хяналтын систем
  8. Периметрийн хамгаалалт буюу хашааны бүсчилсэн хамгаалалтын систем
  9. Царайгаар цаг бүртгэх, нэвтрэх систем
  10. Үнэт ачаа тээш, мөнгийг тээвэрлэх болон замд хамгаалалах үйлчилгээ
  11. Согтолтын зэрэг тогтоох төхөөрөмжийн нийлүүлэлт
Үйл ажиллагааны онцлог давуу тал:
  • Хууль тогтоомжийг сахих, хэрэглэгчтэй байгуулсан гэрээг ягштал биелүүлэх зарчмуудыг үйл ажиллагаандаа чанд мөрддөг.
  • Хамгаалалтын алба хаагчдаа Боловсролын Яам, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас зөвшөөрөгдсөн өөрийн компанийн д‎эргэд‎эх сургалтын төвдөө заавал сурган, сонгон шалгаруулж авдаг
  • Улиралд нэг удаа зэрэг ахиулах сургалт явуулж боловсон хүчнээ чанаржуулдаг
  • Орон нутгийн салбарууд дээр давтан сургалтыг зохион байгуулдаг
  • Объектуудаа бүсчлэн, шуурхай бүлгийн хамгаалалтанд авснаар үйлчилгээний түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж чадсан
  • Олон улсад нэр хүнд бүхий компаниудын албан ёсны дистрибютер болсон
  • Монголын зах зээлд нийлүүлж буй хамгаалалт, хяналтын төрөл бүрийн систем төхөөрөмжүүдийг шууд үйлдвэрээс нь оруулж ирдэг
  • Дотоодын ажилчдын хяналтыг IP камер, Авто машины онлайн хяналтын систем, Телефон шугам Радио станцын ярианы бичлэгийн систем зэрэг дэвшилтэт технологиудаар хянаснаар нийт ажилчид, алба хаагчдын ажлыг хариуцлага өндөрссөн
  • Холбооны болон тусгай хэрэгсэл, галт зэвсгээр бүрэн хангагдсан
  • Уриа

    Тайван амьдралын цогц шийдэл

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Дохиолол, харуул хамгаалалт

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот 13290, БЗД, 16-р хороо 16-р хороолол, Улаанхуаран 32 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.