Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70213130
,
Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Утас: (976)-70210791, (976)-70210114, (976)-70213739 Факс: (976)-70213130 E-Майл: bjsc@baganuurmine.mn Facebook: Үзэх Youtube: Baga Ш/Х: 12150 Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ш/х-554 Хаяг: Ула

Бидний тухай

Манай компани нь анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсан. 1995 оны 3-р сараас хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшиж байна. Уулын 1,2-р хэсэг, шинэ хэсэг, уулын 5-р хэсэг гэсэн уурхайн үндсэн 3-н хэсэгт ашиглалтыг явуулж байна. Төслийн уурхайг ашиглах гүн 160.0м бөгөөд өнөөдрийн байдлаар уурхайн гүн уулын 1,2-р хэсэгт хамгийн их 98.2 м-т хүрээд байна. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 2.9-3.0 сая.тн нүүрсийг олборлож 11.0-12.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр үйл ажиллагаага явуулж байна. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн. Нүүрсийг 0-200 мм буртармагтайгаар вагон ба бусад жижиг авто тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд нийлүүлдэг. Улаанбаатар хотруу хатуу хучилттай болон төмөр замын сүлжээгээр шууд холбогдсон. Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах биш цаашдаа дахин боловсруулалт хийгдэх, метан, шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан. Байгуулагдсанаасаа хойш уурхайн анхны төсөл болох ГИПРОШАХТ институтын боловсруулсан төслийг мөрдлөгө болгон ажиллаж байсан бөгөөд уурхайн уул геологийн тухайн үеийн хүндрэлүүдээс шалтгаалж 1995 оноос техник технологийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын хоцрогдлыг арилгах, нүүрс олборлолтыг тогтворжуулах зорилгоор “Монгол нүүрс” төсөл боловсруулан уурхайн өмнө тулгарч байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа тогтворжуулах боломжийг бүрдүүлсэн. 2004 онд Үндэсний Бүтээмж Хөгжлийн Төв (ҮБХТ) болон Азийн Бүтээмжийн Байгууллага (АББ)-тай хамтран Монгол улсын уул уурхайн салбарт бүтээмжийг хэрэгжүүлсэн загвар компани болох зорилт тавин төсөл хэрэгжүүлснээр 2005 “Азийн загвар компани” болсон.

© Багануур ХК. 1978-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.