Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бидний тухай

Монголын хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг “Мөнхийн Үсэг Групп”-ийн охин компани “Аз Хур” ХХК нь 2003 онд Монголын анхны номын сүлжээ дэлгүүрийн статустайгаар ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Манай компани нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн зах зээлд өөрийн эзэлсэн байр сууриа бэхжүүлсэн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж,  өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй эрэлхийлж ажилладаг билээ.

Азхур ХХК нь 2015 оны 9-р сард Олон улсын жишиг стандартад нийцсэн хаягжуулалт, номын нөөцтэй, Монголдоо хамгийн том буюу 1000 м.кв талбайд 10 мянга гаруй нэр төрлийн номын сонголттой, нийт 6 тасаг сегменттэй Азхур номын их дэлгүүрийн шинэчлэлийг хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус дэлгүүрт:

  1. Монгол номын тасаг /Болорсудар хэвлэлийн газар болон Монголын хэвлэн нийтлэх бүхий л компаниудын ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа/
  2. Гадаад номын тасаг /Орос, англи хэл дээрх дэлхийн шилдэг бүтээлийн худалдаа/
  3. Хүүхдийн номын тасаг /Сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичгийн худалдаа/
  4. Бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасаг /Alpha, Deli, M&G, Aihao зэрэг брендийн бичиг хэргийн бараа бүтээгдэхүүнээс гадна тэмдэглэлт өдөр, баяр ёслолд зориулан сонгох төрөл бүрийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа/
  5. Тэмдэглэл дэвтрийн тасаг /Монголын тэмдэглэлийн дэвтрийн зах зээлийг тодорхойлох Азхур ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүн болсон Монгол менежер дэвтэр болон Тэмдэглэл дэвтрийн худалдаа/
  6. Цаасан хайрцаг, сав баглаа боодлын тасаг /Монголын цаасан хайрцаг, сав баглаа боодлын зах зээлийн үнээс харьцангуй хямд, өдөр тутмын хэрэглээнээс авахуулан бялуу, пицца, зайрмагны гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүний худалдаа/

Одоогоор бид өөрийн нэрийн үндсэн 2 салбар дэлгүүр, Онлайн номын www.book.mn  сайт, цахим номын www.bookstore.mn сайт, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад нийт 82 гэрээт борлуулалтын цэгтэйгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулан ажиллаж байна.

Мөн манай компанийн дэргэдэх “Болор судар” Хэвлэлийн газар /редакци/ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ном, хэвлэмэл бүтээгдэхүүн эрхлэн гаргах, тэр дундаа ёслол хүндэтгэл, бэлэг дурсгалын чиглэлийн түүх соёлын үнэ цэнэтэй ном бүтээлийг эрхлэн гаргахад чин сэтгэл, хүчин зүтгэлээ зориулж байна. Цаашлаад нийгмийн оюуны их хэрэгцээг хангахуйц танин мэдэхүй, уран зохиол, хүүхдийн, хувь хүний хөгжлийн гэх мэт олон төрөл ангиллын ном, бүтээлүүдийг эрхлэн гаргасан нь номыг шимтэн уншигчдын  танил болж амжсан байна. Өөрийн хэвлэлийн редакциас гадна харилцагчид, хамтран ажиллагч хэвлэлийн байгууллагууд, нэрт зохиолчид, хувь хүмүүсийн Монголын номын зах зээлд гарч буй шинэ болон эрэлттэй ном, зохиол, бүтээлүүдийг салбар дэлгүүр, онлайн үйлчилгээгээр худалдан борлуулдаг болно. Бид номын худалдаанаас гадна:  

  • Монгол тэмдэглэл дэвтэр
  • ЕБС-ийн сурах бичиг
  • ЕБС-ийн сурагч дэвтэр
  • Бүх төрлийн оффисын болон сургалтын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүн 
  • Санхүүгийн баримт, маягт
  • Төрөл бүрийн ханын болон ширээний хуанли гэсэн томоохон чиглэлийн үйлдвэрлэлд анхдагч, тэргүүлэгчийн хувиар амжилттай ажиллаж байна.

Бид ОХУ, БНХАУ, БНСУ-аас бичиг хэрэгслийн чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж худалдаалдаг. Та манай хэрэглэгч болсноор ном, хэвлэмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хямд үнийн баталгааг авахаас гадна баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал, цаг үеийн чанартай урамшуулал, хямдралтай үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой. 

© Аз Хур ХХК. 2003-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.