Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Атар-Өргөө ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“АТАР- ӨРГӨӨ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Атар – Өргөө” хувьцаат компани нь 1941 онд анх Улаанбаатар хотод “Талх, нарийн боовны нэгдсэн үйлдвэр” нэртэйгээр байгуулагдснаас хойш 82 жилийн түүхэн замналыг туулж ирлээ.

Энэ хугацаанд тус компани Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зорилго чиглэлээ өөрчлөхгүйгээр үйлдвэрлэлээ орчин үеийн нөхцөл байдалд зохицуулан системтэйгээр шинэчилж техник, тоног төхөөрөмж, технологио сайжруулан хөгжиж байна.

Тус компани нь хөгжлийнхөө түүхэн хугацаанд

1942 онд “ Талхны завод”,

1955 онд “Талхны үйлдвэр”,

1992 онд “ Атар” хувьцаат компани, /1992.02.11 монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн огноо/

1996 онд “Атар – Өргөө “ ХК болон өргөжин тэлж өөрчлөгдсөн билээ.

Ийнхүү Монгол улсын ууган Хүнсний манлай , тэргүүлэгч үйлдвэрийн нэг “Атар – Өргөө” хувьцаат компани нь Нийслэлийн хэрэглэгчдийг амтат бүтээгдэхүүнээрээ 79 жилийн турш найдвартай хангаж ирсэн бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

УБ хотын АХГЗ –ны Өмч хувьчлалын комиссын 42 тоот тогтоолоор Талхны үйлдвэрийг хувьчлах тухай комиссын тогтоолоор “Атар” хувьцаат компани болон хувьчлагдсан. Хувьчлагдахдаа анх төрийн өмчийн 40% -ийн оролцоотой, үлдэх 60 хувийг ажилчдад давуу эрхээр буюу нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа хэлбэрээр худалдсан. Тухайн үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 4022, хувьцааны тоо 174136 ширхэг байсан .

1997 оны 06 сарын 30 –ны дуудлага худалдаагаар төрийн өмчийн 40 хувийг “Бэрэн” групп худалдан авснаар бүрэн хувьчлагдсан болно.

Компани анх үүсгэн байгуулагдснаас эхлэн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн хугацаанд тогтмол хийж, жил бүр ногдол ашгаа хуваарилан Хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг байнга хамгаалж ирсэн бөгөөд ногдол ашгийг МХБ, “ҮЦТТТ” ХХК –р тараалгаж хуулийн хүрээнд ажиллаж байна.

Компанийн үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлан мэдээлэлийг Хувь нийлүүлэгчдэд нээлттэй хэвлэл нийтлэлээр мэдээлж ирсэн бөгөөд Хувьчлагдсан үеэсээ хойш тогтмол үр ашигтай ажиллаж, ажлын байр, ажилчдын цалинг нэмэгдүүлж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг улсын төсөвт төвлөрүүлэн улсын эдийн засагт зохих хувь нэмэр оруулсаар байна.

Одоогийн байдлаар манай компани 350 гаруй ажилтантай, 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэлээ явуулж 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, чихэр бялуу үйлдвэрлэн 2300 –аад худалдааны цэгт өөрийн зориулалтын тээврийн хэрэгслэлээр түгээн ажиллаж байна.

2014-2015 онд 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж компанийн өнгө үзэмжийг сайжруулах барилгын төрөл бүрийн урсгал засварын ажил, бүтээгдэхүүн савалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нарийн боовны автомат тоног төхөөрөмж, пийшин, авто машин парк шинэчлэлтийн 30 хувийг, бүтээгдэхүүн хадгалах зохиулалтын хөргүүртэй агуулах зэргийг Европын ICO – стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн шинэчлэн ашиглалтанд оруулан ашиглаж байна.

Үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмжийг Итали улсаас худалдан авсан бөгөөд үйлдвэрлэлд бүрэн нэвтэрүүлснээр бүтээгдэхүүний чанар байдал болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан байна. Үүний зэрэгцээ сав баглаа боодлыг бүрэн шинэчлэн худалдаанд гаргаад байна.

Талх, нарийн боовны үйлдвэрүүдээс анхдагчаар ICO/IEC 17025-2007 стандартад нийцсэн Итгэмжлэгдсэн лабораторитой болсон бөгөөд түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнд хими, микробиологийн шинжилгээг хийж байна. Манай компани техник, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанар, санхүүгийн үзүүлэлтийн өсөлт, Хувь нийлүүлэгчдэд хуваарилах ногдол ашиг, үнэт цаасны тогтвортой ханш зэрэг үзүүлэлтүүдээр байнга тэргүүлж үнэт цаасны бүртгэлийн дээд ангилалд тогтмол багтаж ирсэн бөгөөд манай хамт олны хөдөлмөр зүтгэл, ажлын үзүүлэлтийг үнэлж Хүнс, ХААЯ, Монголын хөрөнгийн бирж, Монголын Хүнсчдийн холбоо, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын Татварын үндэсний газар, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг газруудаас дараахь шагналуудыг хүртээсэн юм.

Манай компанийн сүүлийн жилүүдийн амжилт , шагнал урамшуулалаас товч дурьдвал:

  • “Хүнс үйлдвэрлэгч, Улсын тэргүүний үйлдвэр” өргөмжлөл, цом
  • Монгол улсын “Хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөл, тэмдэг
  • Нийслэлийн “Шилдэг аж ахуйн нэгж” гэрчилгээ, тусгай шагнал
  • Нийслэлийн “ Хэрэглэгчдийн найдвартай түнш” батламж
  • Үзэсгэлэн яармаг худалдааны “ГРАН-ПРИ” цом
  • Монгол улсын “ Найдвартай татвар төлөгч байгууллага” хаяг
  • Монгол улсын “Хүнсний манлай үйлдвэр
  • МУ-ын “НД тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллага”
  • МУ – ын “Шилдэг хувьцаат компани” өргөмжлөл, дурсгалын алтан зоос Монголын хөрөнгийн бирж
  • “Хэрэглэгчийг хаан гцом” – ын эзэн манлай байгууллага өргөмжлөл
  • “Үндэсний ТОП -100 ААН” хүндэт өргөмжлөл
  • “Найдвартай түнш” - ажил олгогч
  • Эрчим хүчний “Тэргүүний хэрэглэгч байлууллага
  • “Шилдэг үйлдвэр” цом
  • 2001 оны хамгийн их хөрөнгө оруулагч компани
  • НББ – н ОУС – т нэвтрүүлсэн байгууллага шилдэг компани
  • “Найдвартай хэрэглэгч”
  • Ажил олгогч тэргүүний байгууллага
  • “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон” цол өргөмжлөл
  • “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон” цол өргөмжлөл
  • ТОП-100 аж ахуйн нэгж /Ерөнхий сайд, МҮХАҮТ/
  • Шилдэг хувьцаат компани /МХБ, СЗХ/
  • Осолгүй хамт олон /Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам/
  • Хөдөлмөрийг манлайлагч байгууллага, шилдэг хүний нөөцийн алба, / хөгжлийн төлөө нийгэмлэг/
    • Шилдэг бүтээгдэхүүний шагнал
  • Шимт талх – Үзэсгэлэн яармагаас алтан медаль
  • Уянга талх -Нийслэлийн шилдэг бүтээгдэхүүн
  • Класик жигнэмэг – Улаанбаатар хотын шилдэг бүтээгдэхүүн
  • Зочин жигнэмэг - Шилдэг бүтээгдэхүүн Олон улсын яармаг
  • Цасхан жигнэмэг – Нийслэлийн шилдэг бүтээгдэхүүн
  • Шоколадтай мөөхий - Нийслэлийн шилдэг бүтээгдэхүүн
  • Хүүхдийн булочка – Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн
  • Тамир талх – Экологийн цэвэр бүтээгдэхүүн,нийслэлийн шилдэг бүтээгдэхүүн
  • Нахиа чихэр – Улаанбаатар түншлэлээс Шилдэг бүтээгдэхүүн
  • Өргөө талх – Монголын үндэсний шилдэг бүтээгдэхүүн, Монгол брэнд, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн
  • Өгөөмж боов оны шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүнээр тус тус шалгарсан байна
  • Уриа

    ӨГЛӨӨ БҮР ШИНЭ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1941

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 хороо Чингисийн өргөн чөлөө "Атар-Өргөө"ХК өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.