Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хургатай хайрхан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хургатай Хайрхан ХХКнь олон улсын зэрэглэлийн сайн чанарын коксжих (металлургийн) нүүрсний орд газруудыг Монгол улсад нээх, олборлох, тэгснээрхувьцаа эзэмшигчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээорон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхийАвстралийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй (Австралийн Хөрөнгийн Биржэд: AKM тэмдэглэгээтэй), хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Хургатай Хайрхан ХХК нь БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг дэлхийн коксжих нүүрсний томоохон хэрэглэгчидтэй газар зүйн хувьд ойр дөт байршилтай бөгөөд тэдгээр улсын ирээдүйн гол нийлүүлэгч болох боломж бүхий, нүүрс олборлолтын салбар нь эрчимтэй хөгжиж буй, эрдэс баялгийн арвин их нөөцтэй Монгол улсад үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Тус компани нь Монгол улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж байна.Хургатай Хайрхан компани нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол улсад хоёрдугаарт орж байгаа, нүүрсний том төсөл буюу олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын Төсөл (“ОвоотТөсөл) –ийн 100% эзэмшигч бөгөөд Жилчигбулагийн болон Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшиж байна.

Овоот төсөл нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй бөгөөд тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм. Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд АМГ-аас ТЭЗҮ-ийн монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ–г боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болсон юм. Овоотыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь Эрдэнэт-Овоотын төмөр замыг барьж байгуулах ажлаас хамаарч байна.

Түүнчлэн тус компани Эрдэнэт-Овоотын төмөр замыг ашиглалтад хүлээж авахаас өмнөх хугацаанд, авто замд суурилан багавтар хэмжээний олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой Нүүрстэй зэрэг нүүрсний бусад ордод үргэлжлүүлэн хайгуул хийж байна.

  • Уриа

    Коксжих нүүрсний төслийг хөгжүүлэгч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу-17, Жи жи цамхаг, 9-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.