Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 22, Олимпик Резиденс, 202 тоот

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө!!!

2017, 10 сарын 11. 12:37   |   4,205

 Группын шинэ жилийн үдэшлэгээр Мисс энд Мистер-ээ тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн Миссээр шалгарсан, Группын Маркетингийн Менежер, Э. Оюундарийн (Monsy) уриа нь Хүмүүнлэгийн ажлын санаачлан, гардчилан удирдан зохион байгуулах амлалт өгснөөр ийн аянгаа эхлүүлсэн юм. (FYI: Цолын эзэд маань мөнгөн шагнал, цол өргөмжлөлөөс гадна тусгай "VIP" эрх эдэлдэг. Үүнд: APIP Cafe-д цайны цагаар хамгийн түрүүнд печь-нд хоолоо халаах, дуртай суудалдаа суух эрх, хөргөгчинд хамгийн тааламжтай байрлалд хоолоо хадгалах гэх мэт ;-) )).    

Monsy маань амлалтынхаа дагуу 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг тохиолдуулан асрамжийн газрын хүүхдүүдэд 1 сая төгрөг цуглуулж хандивласан юм. Үндэсний Өгөх Өдрийг санаачлан зохион байгуулах байсныг Хүний нөөцийн хэлтсээс санал болгосныг хүлээн авч "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө!!" уриалгыг гаргаж, "чамд илүү, бусдад хэрэгтэй" хайрцаг мөн мөнгөн хандивийг 7 хоногийн хугацаанд цуглууллаа

Ингээд бид Намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр 5 ханатай орд цагаан өргөөгөө бариад, тавилгажуулаад, Алтай эгчийнхээ сэтгэлийн галыг нь бадрааж  өгж амжсан юм.

Энэхүү аянд нэг хүн шиг хамт ажиллаж чадсан нийт хамт олондоо баярласан талархсанаа Алтай эгч маань баярын нулимстайгаар дамжуулсан шүү!

APIP-гийн нэгэн 7 хоног ийнхүү өрнөв......

Ажлын байрны зарууд

  1. Худалдааны зөвлөх7 сарын 2. 15:43
  2. Оффисийн үйлчлэгч7 сарын 1. 12:07
  3. Веб хөгжүүлэгч7 сарын 1. 11:55
  4. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч7 сарын 1. 11:52

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Азиа Пасифик Инвестмэнт Партнерс ХХК. 2001-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.