Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө АПУ ХК өөрийн байр

Мэдээ, мэдээлэл

Нийт 5
Хуудас бүрт -р хувааж 1 хуудсанд харуулав
​ХАЙНЕКЕН, Шунхлай групп Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэнэ

Улаанбаатар, 2017 оны 7 сарын 10 - ХАЙНЕКЕН компани Монгол улсад эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа Шунхлай группын томоохон хувь эзэмшил бүхий, улсдаа тэргүүлэгч АПУ ХК-тай нэгтгэх гэрээ байгууллаа. ХАЙНЕКЕН Монгол дахь архи, шар айрагны бизнес болох М-Би-Си-г Шунхлай Групптэй хамтран байгуулсан холдинг компани Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нийлүүлэх замаар АПУ ХК-тай нэгтгэнэ. Энэ ажиллагааны хүрээнд Шунхлай групп АПУ ХК-аас бусад өөрийн эзэмшлийн архи, шар айраг болон түгээлтийн бизнесийг Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нэгтгэх ба энэ нэгдэн нийлэх ажиллагааны дараа АПУ ХК-д ХАЙНЕКЕН 25% эзэмшиж, Шунхлай групп том хувьцаа эзэмшигч байх болно. Нэгдэх энэ үйл явц нь АПУ ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас дэмжсэн шийдвэр гарч, хуулийн дагуу бусад шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа хэрэгжих бөгөөд 2017 оны 4 дугаар улиралд эцэслэгдэх төлөвтэй байна.

“JCI ASPAC 2017”-ийн албан ёсны түнш APU компани

APU компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд “JCI ASPAC 2017” арга хэмжээний албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд 51 орны 3200 гаруй залуус манай оронд чуулж байна.

​APU компани гал түймэр унтраах ажиллагаанд нэгдлээ

Цаг агаарын хуурайшилт болон хүний буруутай үйлдлээс шалтгаалж Сэлэнгэ болон Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн удаагийн ой хээрийн түймрийг дарах үйл ажиллагаа ид өрнөж буй энэ цаг үед Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани байгаль экологио хамгаалах үйлсэд нэгдэж байгаа бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэхээ амалсан билээ.

Туул голоо Тунгалаг байлгах аян 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани нь тогтвортой хөгжлийн нэг чухал баримтлал болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, хог хаягдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлийн хүрээнд ажилчдынхаа санаачилгыг дэмжиж “Тунгалаг Туул” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт мянга гаруй ажилчид болон бусад аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож 50 гаруй тонн хогийг цэвэрлэж, Туул голын эрэг дагуух газарт хог хаягдал хаях зориулалттай хогийн сав байрлуулж ажилласан байна.

Маамуу брэнд "онцлох экспортын бүтээгдэхүүн"

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс хөдөө аж ахуйн яам, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017" олон улсын үзэсгэлэн яармагийг 20 дох удаагаа 2017 оны 6 дугаар сарын 15-18 өдрүүдэд “Мишээл экспо"-д зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн яармагт APU компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдийн дунд бүтээгдэхүүний амталгаат худалдаа зохион байгууллаа.

Ажлын байрны зарууд

  1. Нягтлан бодогч7 сарын 16. 17:53

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© "АПУ" Хувьцаат компани. 1924-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.