Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Сэнтрал Тауэр, 10 давхар 1005 тоот

Бидний тухай

Манай компани нь 2007 оны 01 сараас эхлэн Гадаад худалдааны чиглэлээр буюу БНХАУ-ын SINOTRUK, LONKING, XCMG, SANY зэрэг дэлхийд танигдсан, нэр хүндтэй томоохон үйлдвэрүүдийн албан ёсны дистрибьютер бөгөөд хүнд даацын машин механизмын худалдаа, түрээс болон борлуулалтын дараах баталгаат засварын үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Дээрхээс онцолбол БНХАУ-ын SINOTRUK үйлдвэр нь анх 1956 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын хүнд даацын машины үйлдвэрийн үүсгэн байгуулагч, өлгий үйлдвэр юм. 1960 онд БНХАУ-ын анхны хүнд даацын машиныг үйлдвэрлэж байсан бөгөөд тус улсын засгийн газрын өмчит, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон групп компани билээ.

Одоогоор манай компани нь Монгол улсын Зам, Барилга, Уул уурхайн салбарт холбогдох хууль тогтоомжийн дагуу Sinotruk үйлдвэрийн 1000 гаруй техник, тоног төхөөрөмж, Lonking үйлдвэрийн 200 гаруй мехнизм /Авто ачигч, замын бүх төрлийн Индүү гэх мэт/-ыг мөн ХCMG үйлдвэрийн 200 гаруй мехнизмыг нийлүүлсэн байна. Мөн манай компани улсад төлөх татвар, хураамж /Гааль, НӨАТ, гэх мэт/-ийг тухай бүр нь найдвартай төлж ирсэн аж ахуйн нэгж билээ. Тус үйлдвэрүүд нь манай компанийн үйл ажиллагааг ихээхэн дэмжиж ажилладаг.

Манай компанийн 2160 м/кв талбайтай “Оффис, Сэлбэгийн дэлгүүр” нь Нийслэлийн Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд нийт 3000 нэр төрлийн сэлбэг хэрэгслийн нөөцтэй агуулах, худалдаа байрлаж байна. Мөн 2935 м/кв талбай бүхий бүрэн тоноглогдсон “Засвар үйлчилгээний төв”, 40000 м/кв талбай бүхий техникийн зогсоолын талбай, агуулахаар бид харилцагч нартаа үйлчилгээгээ үзүүлж байна. Алт олборлогч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харилцагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Төв аймгийн Заамар суманд өөрийн салбараа буюу “Сэлбэгийн дэлгүүр, Засвар үйлчилгээний төв”-ийг 2015 онд нээж үйл ажиллагаа явуулж байна. Мөн БНХАУ-ын Эрээн хот болон Монгол улсын Өмнөговь аймгийн Ганц мод боомтод өөрийн салбар компаниа байгуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хугацаа алдалгүй импортлох бүхий л бололцоогоо дайчилж ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол орны эрс тэс уур амьсгал, зам, уул уурхайн нөхцөл байдал, техник ашиглалтын нөхцөл горим, Монгол ажилтан албан хаагчдын ажиллах ур чадварт тусгайлан зориулагдсан техник тоног төхөөрөмжийг захиалан үйлвэрлүүлж, жил ирэх тусам тухайн техникүүдийн ашиглалтаас үүдэн гарах чанарын сайжруулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг хийж ирсэн. Үүнээс онцлон дурьдахад:

  • Манай компанийн уул уурхайн томоохон харилцагч болох “Инержи ресурс” ХХК-тай хамтарч тус компанийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үзүүлэлт, хүчин чадал, ашиглалтын нөхцөл байдалд тусгайлан зориулагдсан 300 ширхэг техник нийлүүлсэн. Мөн “Алтайн хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн тээвэрлэлийн үйл ажиллагаанд тусгайлан зориулагдсан техникүүдийг нийлүүлсэн нь тус тус өдийг хүртлэх хугацаанд ажиллаж байгаа билээ.
  • Мөн замын салбарын томоохон компаниуд болох “Арж капитал” ХХК, “Ялгуусан” ХХК, “Үйлсийн зам” ХХК-иудад замын бүх төрлийн техник, машин механизмуудыг нийлүүлсэн.
  • Барилгын салбарын томоохон харилцагчдаас жишээ дурьдахад “Өндөрбуянт холдинг” ХХК, “Тэсо корпораци” ХХК бөгөөд Бетон зуурмагын машин /Миксер/, Автокран гэх мэт үйл ажиллагаанд нь шаардлагатай бүхий л техник тоног төхөөржийг бид нийлүүлэж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг нь хариуцаж ажилладаг.
  • Алт олборлогч компаниудын хувьд “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, “Илт гоулд” ХХК, “Плантинум ланд” ХХК, “Рэд Вулкан” ХХК гэх мэт харилцагч нартай урт удаан хугацаанд бизнесийн эрх ашгаа харилцан дэмжиж хамтарч ажилласаар ирсэн арвин түүхтэй билээ.

Бидний үйл ажиллагааны үндсэн зорилго нь чадварлаг баг хамт олноороо дамжуулан чанартай техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн нийлүүлэлт, баталгаат засвар, төлбөрт засвар үйлчилгэний багийн цогц үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж “ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ”-ийг дээд зэргээр хангаж, цаашлаад Монгол улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмэрийг оруулахаар зорьж байна.

© Аодэ ХХК. 2007-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.