Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Ньюпрогресс Группын байр, 303 тоот

Бидний тухай

 

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ

 


БАРИЛГА УГСРАЛТЫН САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ

 

 

 

 

 

Хөгжлийн дамжуулах хүчирхэг суваг

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

  “Алтай Трест ” ХХК нь анх 1993 оны 5 сарын 28-ны өдөр “АЛТАЙ ТРЕСТ” нэртэйгээр Түлш Эрчим Хүчний Яамны /хуучин нэрээр/ тушаалын дагуу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын төв, тэдгээрийн ойролцоох сумдыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, хүчдэлийг өсгөж бууруулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилготойгоор улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр байгуулагдсан.

Улмаар 2002 онд “АЛТАЙ ТРЕСТ” Улсын Үйлдвэрийн газар нь нийтийн дуудлага худалдаагаар хувьчлагдаж, 100 хувь хувийн өмчит ХХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулах болсон.

Өнөөдөр Алтай Трест ХХК нь Эрчим хүчний салбарт хуримтлуулсан 25 жилийн баялаг туршлага, хийж гүйцэтгэсэн их ажил, салбарт нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, мэргэжлийн ажиллах хүчин, материаллаг бааз сууриараа салбартаа тэргүүлж, Монгол орныхоо өнцөг булан бүртхүрч ажиллан, өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

2002 оноос хойш Ньюпрогресс Группын харъяанд үйл ажиллагаагаа явуулж буй “Алтай Трест” ХХК нь 2006 онд тус Эрчим хүчний барилга угсралтын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын 16%-г хийж гүйцэтгэж байсан бол эрчим хүчний салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт өрнөсөн Их бүтээн байгуулалтын жил 2007-2008 онд 14,5%-г дангаараа хийж гүйцэтгэн, 1000 км урт ЦДАШ-ыг дэд өртөөнүүдийн хамт барьж байгууллаа. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний барилга угсралтын салбарт ЦДАШ, дэд станцын БУА-дыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, улс орныхоо дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмэрээ оруулан ажиллаж байна.

 

 

АЛТАЙ ТРЕСТ ХХК

Ховд аймаг, Жаргалант сум, Амарсанаагийн гудамж-1

Утас: +976 7017 2238, +976 7017 2283

Факс: +976 7017 2251

 

И-мэйл: info@altaitrest.mn

 

Жиргээ

© Алтай Трест ХХК. 1993-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.