Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Алтайн Хүдэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Алтайн Хүдэр ХХК нь 2006 онд үүсгэнбайгуулагдсанаасаа хойшхурдацтай өсөж хөгжиж, өнөөдрийн байдлаар Монголинженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 1200 гаруйажилтнуудтайгаар Говь-Алтайаймгийн Цээл сумын нутаг дахь Уулын Баяжуулах Таяннуур Үйлдвэрт төмрийнхүдэр олборлох, баяжуулах, тээвэрлэх, экспортлох цогц үйл ажиллагаа явуулжбайна.


Уулын Баяжуулах Таяннуурын Үйлдвэр нь Улаанбаатар хотоос 1300 км, МонголУлсын Бургастай боомтоос168 км зайд оршдог.


Манай компани өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх, үлгэр жишээ үзүүлэн манлайлах, үр дүнтэйгээр харилцаж, хамтран ажиллах, ухаалгаар эрсдэлийг тооцоолж асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн өндөр төвшний үр дүн гаргах ажилтнуудыг бүх талаар дэмжих хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Танд манай компанийн ажилтан болсноор дараах боломжууд нээгдэнэ.

  • Ажлын үр дүнгээ шударга бодитойгоор үнэлүүлж, өрсөлдөхүйц цалин урамшуулал авах;
  • Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид мэргэжлээрээ ажиллаж, өсөж дэвших;
  • Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой тав тухтай, таатай орчинд ажиллах;
  • Ажилдаа мэргэших, өсөж хөгжихөд шаардлагатай сургалтуудад системтэйгээр хамрагдах;
  • Хамт олонтойгоо спорт, урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх;

Манай компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлд хамруулах, цалингийн урьдчилгаа олгох,гэнэтийн ослын даатгалд хамруулах, ажлын амжилт гаргасан ажилтнуудыг Монголын үзэсгэлэнт газар болох Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газар болон гадаад улсад аялуулж амраах, компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.Мөн 6 сараас дээш сартай жирэмсэн ажилтны ажлын цагийг богиносгох, амаржсан ажилтанд мөнгөн тэтгэмж олгох, эхнэр нь амаржсан ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө олгох, ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан үед ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө, мөнгөн тэтгэмж олгох зэргээр ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.


Манай хамт олны амжилт үргэлж ажилтан бүрийн итгэл, сэтгэл, бүтээлч хандлагатай нягт холбоотой байдаг бөгөөд хийж бүтээх их үйлсэд гар бие оролцон ажил, амьдралдаа өөрчлөлт хийх хүсэлтэй Таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.


  • Уриа

    Үндэсний компани Монголын ирээдүй

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    1200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайн урд, ICC tower, 19 давхарт

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.