Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Алтай Групп

Алтай групп
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Алтай групп” нь 2003онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж улс, хот, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн ба Монголын барилгын салбарын Топ-3 аж ахуйн нэгжийн нэг юм. Алтай группийн томоохон охин компани“Алтай Констракшн” ХХК барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбарт “Алтай Нутгийн Хүчтэн”, хөнгөн бетон блокны үйлдвэрлэлийн салбарт “Алтай Гацуурт” зэрэг салбар компаниуд байгуулан багагүй туршлагыг хуримтлуулан, их барилга бүтээн байгуулалтын салбарт чамгүй амжилтыг олсон. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүчин, материаллаг баазын хувьд нэлээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөд түшиглэн гүйцэтгэж ирсэн. Одоогоор групп нь 300гаруй үндсэн ажилтантайгаар ажиллаж байна.

Манай компани нь ажилтны нийгмийн цогц асуудлын нэг болох ажилтан, ажилчдын байр, орон сууцны асуудлыг шийдэж, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэргээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг шийдэлтэй барилга орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани байх эрхэм зорилготой ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай бьюлдинг 5 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.