Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ачит Ихт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Эмч /Орхон аймагт/

Үйлдвэрийн нийт ажилтанд анхны тусламж, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, талаар мэдлэг олгох, яаралтай тусламжийн иж бүрдлийг бэлэн байлгах, хуваарийн дагуу тогтмол шалгах Ажилтнуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх Компанийн ХАБЭАБО-ны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах  Хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтны мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын архаг хордлого илрүүлэх үзлэг хийх, үр дүнд суурилсан хариу арга хэмжээ авч ажиллах Эрүүл мэндийн чиглэлээр баримтлах дүрэм, журам, баримт бичиг боловсруулах, сайжруулах

Хуульч

Компанийн хэмжээнд гарч буй тушаал, шийдвэр, албан бичгийн хууль зүйн үндэслэл, нийцэлд хяналт тавих, баримт бичгийн боловсруулах; Компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, журам, стандарт баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийж, гарсан дүгнэлт, санал, зөвлөмжийн дагуу тухай бүр сайжруулах арга хэмжээ авах; Ажил олгогчийн тогтоол, шийдвэр, дотоод хэм хэмжээ, тушаал, гэрээ хэлэлцээр,  тайлан, төлөвлөгөө бусад бичиг баримтыг хууль тогтоомжид нийцүүлэх; Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа, гэрээ, дотоод хэм хэмжээ зөрчилгүй байлгах; Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актын судалгааг тогтмол хийх, компанийн дотоод хэм хэмжээ, стандарт баримт бичгийг нийцүүлэх ажлыг гүйцэтгэх; Шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Техник хангамжийн ажилтан /Орхон аймагт/

- Сүлжээ, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай бэлэн байдлыг хангах  - Систем програм хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах - Хариуцсан чиг үүргийн хүрээнд мэдээллээр тасралтгүй хангаж, эргэх холбоотой ажиллах  - Техник, тоног төхөөрөмж болон дотоод сүлжээний хэвийн найдвартай аюулгүй ажиллагааг хангах, ашиглалтад хяналт тавих, үзлэг, засвар үйлчилгээг хуваарь төлөвлөгөөний дагуу дотоод нөөц бололцоогоор болон харилцагч байгууллагатай хамтран хийх 

Зэс ялгах үйлдвэрийн операторч /Орхон аймагт/

Уусгалтын шугам хоолой, бороожуулагчийн хэвийн ажиллагааг шалгах, Раффинат уусмалын насос, шимт уусмалын /PLS/ богино эргэлтийн насос, хөвөгч насосууд, дренажийн насосууд, овоолгын дахин дамжуулах насосуудыг залгах, салгах, даралтыг хянаж тохируулах, HDPE хоолой наах, шугаманд хаалт, фланец бусад холбох хэрэгслүүдийг угсарч суурилуулах, геомембран геотекстиль наах, UPVC наах Зэс салгаж, хураах, ачих, катодын зэснээс дээж авах, ваннаас органик соруулах, гүүрэн кран барих, гүүрэн краны туслах хийх, ВВ бөмбөлөг хамах, анод катодын контактын үүрийг цэвэрлэх, ваннад анод катодыг байрлуулах, угаах, ууршилт дарах хоолой цэвэрлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД 15-р хороо, Стадион оргил-1 Чингисийн өргөн чөлөө-6, Кэй Би тауэр, 21 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.