Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эй Би Си Ворлд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

Манай боловсрол мэдээллийн агентлаг нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хүссэн сургуульдаа амжилттай элсэн суралцахад нь туслах зорилгоор 2013 онд анх байгуулагдсан бөгөөд Боловсрол Зуучлал болон Герман, Англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бидний анх хэрэгжүүлсэн хөтөлбөр бол бүрэн дунд боловсролын сургуулиа төгссөн хүүхэд залуусыг Герман улсад онол практик хосолсон, тэтгэлэгтэй, тусгай дунд мэргэжлийн сургалтанд шууд элсэн суралцуулах явдал байлаа. Энэ нь бидний бусад мэдээллийн төвөөс ялгарах гол онцлог болсон бөгөөд Монголдоо анхдагч нь болж чадсан билээ. 2014 оноос өөрсдийн энэхүү үйл ажиллагааг дэмжин Европын сургалтын стандартад нийцсэн “АВС World Institute” Герман хэлний төвийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 4000 гаруй Герман хэл дээрх сурах бичиг, уран зохиолын номуудтай Герман номын санг өөрийн байрандаа ажиллуулан гэрээр ном олгож байна.

Бид 2014 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн зөвхөн Герман төдийгүй бусад өндөр хөгжилтэй АНУ, Австрали, Англи, Канад, Ирланд зэрэг орнуудын их дээд сургууль, мэргэжлийн коллежуудын олон сонирхолтой сургалтын хөтөлбөрүүдийг та бүхэндээ санал болгон амжилттай ажиллаж байна.

Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хэзээч үнэ цэнээ алддаггүй бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй оронд та өөртөө болон үр хүүхдэдээ суралцах боломжийг олгож өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлснээр таны болон үр хүүхдүүдийн тань ирээдүйн амьдралын баталгаа болоод зогсохгүй Монгол улсын ирээдүйн хөгжилт цэцэглэлтэнд оруулж буй маш том хөрөнгө оруулалт билээ.

БИД оюутнуудыг дараах улсуудын их дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэлд элсэн суралцуулдаг:

  • Герман
  • Англи
  • Америк
  • Австрали
  • Канад
  • Ирланд

БИД гадаадад суралцах хүсэлтэй хүүхэд, залуустаа дараах хөтөлбөрүүдийг санал болгодог:

  • Англи, Герман хэлний бэлтгэл сургалт
  • Мэргэжлийн дипломын сургалт
  • Бакалавр, Магистр, Докторын сургалт
  • Богино хугацааны соёлын солилцооны хөтөлбөрүүд

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Сургуулийн элсэлт, бүртгэл
  • Визний зөвлөгөө, туслалцаа
  • Албан ёсны орчуулга
  • Аялалын болон эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • Тухайн улс руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл
  • Дагалдан визний үйлчилгээ
  • Аялалын визний үйлчилгээ

БИД Герман, Англи хэлний сургалтын төвөөрөө дараах сургалтуудыг явуулдаг.

  • Герман хэлний сургалт /А1- В2 түвшин/
  • Уриа

    Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг А блок, 15 давхар, 1503 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.