Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бидний тухай

“Ви Эс Эм” ХХК нь програм хангамж боловсруулах болон мэдээллийн технологийн цогц шийдэл боловсруулах, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор 2009 онд байгуулагдсан.

Байгуулагдсанаасаа хойш хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн тусгай програм хангамж боловсруулах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх зорилгоо болгон ажиллаж, цөөнгүй тооны програм хангамж, системийн шийдлүүд болон мэдээллийн технологийн болон олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байна.

Энэхүү зорилгын хүрээнд Vision ERP хэвлэлийн үйлдвэрийн систем, Online хэвлэл захиалгын систем www.Eprint.mn, Barcode болон e-Token төхөөрөмжөөр баталгаажуулах систем, гар утасны Azbook reader апликейшн, Smart card чипний програм хангамж хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тун удахгуй e-Token төхөөрөмжид суурилсан Монгол улсын нутаг дэвсгэрт “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох” үйл ажиллагаа эрхлэх зорилгоор бэлтгэл ажилаа хангаж байна.

“Ви Эс Эм” ХХК нь 50 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай ажилтанууд дараах чиглэлээр нарийн мэргэшсэн.

  • Байгууллагын үйл ажиллагааны автоматжуулалт, ERP шийдэл боловсруулах, хөгжүүлэх
  • Цахим бизнесийн шийдэл- Smart-Office
  • Гар утасны програм хангамж /Android, iOS/
  • Smart card чипний програм хангамж хөгжүүлэх
  • Мэдээллийн сан түүний аюулгүй байдал
  • Сүлжээний хамгаалалт түүний шийдэл

Манай байгууллага хүний нөөцийн хөгжил, сургалтыг тэргүүн зэрэгт тавьж тэдний туршлага хуримтлуулах, ажил мэргэжлээрээ өсөн дэвшиж хөгжих нөхцөл, боломжоор ханган ажилладаг бөгөөд зохих гэрчилгээ, сертификат авсан.

“Ви Эс Эм” ХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш Windows, Linux, iOS, Andriod үйлдлийн системүүд дээр суурилсан програм хангамж болон веб апилейкшн хөгжүүлж байна.

 

Бидний чадвар

“Ви Эс Эм” ХХК нь томоохон хэмжээний хэд хэдэн төслийг дангаараа болон түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд төслийн удирдлагын PMBOK арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Манай компани дараах зорилтуудыг тэргүүлэх зэрэгт тавьж ажилладаг.

  • Илүү өндөр үр ашигтайгаар ажиллах
  • Үйл ажиллагаагаа байнга сайжруулах
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчидийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Тэдний сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах

Бид дараах салбарт төслүүд хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Үүнд:

  • Хэвлэл, үнэт цаасны дотоод автоматжуулалт
  • Байгууллагын нөөц  удирдлагын систем ERP
  • www.Bookstore.mn – Цахим контенийн худалдаа
  • Байгууллагын менежментийн систем – Smart office
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц – Байгууллагын IT дэд бүтцийг боловсруулж, үйлчилгээ үзүүлэх
  • QR код бүхий үнэт цаасны баталгаажуулалт, нууцлалын систем
  • Зар сурталчилгааны Online шийдэл – Nayad систем
  • Хэвлэлийн онлайн захиалга – www.Eprint.mn
  • Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох – www.vsmca.mn
© Ви Эс Эм ХХК. 2009-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.