Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Уужим-Од ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“УУЖИМ-ОД” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан. Бид дэлхийн стандартад нийцсэн тээвэр ложистик, гадаад худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээг цогц байдлаар чанарын өндөр түвшинд гэрээт байгууллага, түншүүддээ найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэн үйл ажиллагаагаа хүргэсээр ирсэн. Манай компани салбартаа ажилласан 15 жилийн түүхтэй бөгөөд нийт 127 ажилтантай орон нутгийн шилдэг компани болтлоо үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Бид 2009 онд Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхэлж нүүрс экспортлон тухайн салбарынхаа хамтрагчдын найдвартай түнш болсон төдийгүй аймаг болон сумын хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан компани болсон.

Манай компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж харилцагч байгууллагуудын итгэлийг хүлээн дараах үйл ажиллагааг явуулсаар ирлээ.

  • Гаалийн хяналтын талбай
  • Хөрс хуулалт
  • Нүүрсний экспорт
  • Ган бөмбөлөг нийлүүлэлт
  • Олон улсын ачаа тээвэр
  • Блок, тоосго, хавтангийн үйлдвэрлэл
  • Хайрга дайргын үйлдвэрлэл

Бид үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, шинэ санаачлагыг нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийн шинэ шийдэл, үр ашигтай менежментийг цогцлуулан ажиллахыг зорилгоо болгодог.

Бид улс орондоо төдийгүй дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийн “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгчээр шалгарч 2015 оны 02 сараас эхлэн ГАН-БӨМБӨЛӨГ-ийн тээвэрлэлтийг хуваарийн дагуу аюулгүй байдлыг бүрэн хангаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй үйлчилгээг үзүүлж байгаадаа бид бахархаж байна. Дэлхийн жишигт нийцсэн “Оюутолгой” компанитай хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт, тэдний ажлын арга барилын хамт үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

Манай компани хүний нөөцийн 85-90 хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж тэднийг сургаж ажлын арга барил эзэмшүүлэн ажиллуулж иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг тодорхой хэмжээнд бүрдүүлж байна. Бид ажилтнуудын сургалт болон нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилтнуудаа мастер болон мэргэшсэн, инженерийн зэрэг горилох, тухайн ажлыг хийх зайлшгүй шаардлагатай мэргэжлийн чиг баримжаа олгох, нийт ажилтны ХАБЭА-н дотоод болон мэргэшсэн байгууллагуудын сургалтуудыг системтэйгээр олгож байна. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан сумын эмнэлэг, сургуулийн тохижилт, бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

  • Уриа

    Эрүүл аюулгүй орчинд сэтгэл ханамжтай ажиллацгаая

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум 2-р баг, Эрхэс төв 108

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.