Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар хивс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн танилцуулга

Монголд хивсийг гар аргаар үйлдвэрлэн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүх эртнийх ч, машинт аргаар хивс үйлдвэрлэсэн түүх 1971 онд Улаанбаатархотын анхны машинт хивсний үйлдвэр мөн.

“Улаанбаатар хивс” ХК нь 1971 оны 7 сард ашиглалтанд орж 45 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч компани юм. 1992 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Үйлдвэр худалдааны “Улаанбаатар хивс” хувьцаат компани албан өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Манай компани монгол хонины ноосыг ээрэх, будах, нэхэх, гүйцэтгэн боловсруулах гэсэн хивс үйлдвэрлэлийн иж бүрэн дамжлагуудаар боловсруулан, эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийдэг. Тус компанийн 100 % ноосон, нарийн нэхээстэй Алтанбулаг бренд нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, хэрэглэж дадсан бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд цаашид ч хэвээр байх хандлагатай байна. Мөн газар зүйн таатай нөхцөл буюу ОХУ, БНХАУ гэсэн 2 том зах зээлтэй хиллэн оршдог бөгөөд эдгээр орны хэрэглэгчид ноосон хивсийг хэрэглэх нь улам бүр ихэсч байна. Компани одоогоор Улаанбаатарт 3 борлуулалтын цэг, хөдөө 9 аймагт гэрээт борлуулагчтай байгаа

Бүтээгдэхүүний танилцуулга

Алтанбулаг хивсний онцлог ба өвөрмөц шинж чанар:

  • Бүтээгдэхүүнд ордог түүхий эд нь 100 % хонины ноос, олсон ба хөвөн утас зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд болно.
  • Сайн хивсний хээ нь араас нь нэвт харагдаж байх ёстой гэсэн олон улсын жишигт нийцдэг, технологийн хувьд Wilton төрлийн хивс болно.
  • Хэрэглээний шинж чанарын хувьд, сөргөөр нөлөөлдөг хивсний гадаргуугийн сэв үс буюу очёс ялгаралт нь Монголд үйлдвэрлэдэг бусад огтолмол үслэг давхаргатай хивсийг бодвол бага. Яагаад гэвэл, Алтанбулаг хивсний утсыг нарийн ээрэх шугамын олон дамжлагаар боловсруулдаг бөгөөд дамжлага бүр дээр ноосон богино ширхэгт,сул, сэв үс нь гээгддэг болно.
  • Нягт өндөртэй тул сонгодог хээ, болон уран зураг бүхий дизайнтай хивс үйлдвэрлэхэд нэн тохиромжтой.
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1971

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.