Үндсэн хувилбар
322790
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо сөүлийн гудамж 35 "Өгөөж-Чихэр боов" ХХК

Нээлттэй ажлын байрууд

2019-10-10
Хуульч

Компанийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай тохиолдолд оролцох
Дүрэм журам, бичиг баримтыг боловсронгуй болгох мөрдүүлэхэд шууд оролцох, хариуцах
Компанийн дотоод уялдаа холбоог хангахад оролцох
Компанийн гадаад уялдаа холбоог хангахад шууд оролцолдох
Чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх
Компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд шууд оролцох
Өр авлага барагдуулах асуудлыг хариуцах
Хөдөлмөрийн зохион байгуулалтанд хяналт тавих шаардлагатай үед оролцох
Ажилтныг хариуцлагажуулах сахилгажуулах шаардлагатай үед оролцох

2019-10-10
Хүний нөөцийн менежер

Хүний нөөцийн мэдээлэл бүрдүүлэх, бүртгэх, бэлтгэх, тайлбарлах замаар хүний нөөцийн зорилтыг хэрэгжүүлэх.
- идэвхижүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай
- судалгаа анализ хийх чадвартай

2019-09-20
Эрүүл ахуйч

Хүнсний аюулгүй байдлыг хангасан эрэлт ихтэй, уламжлалт технологи, амт чанараа хадгалсан эрүүл найдвартай хүнсээр хэрэглэгчдийг хангаж компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй
Байгууллагын хэрэгжүүлж буй ISO 22000 шаардлагын дагуу ажиллах, үйлдвэрлэлийн эрүүл ахуй зохистой дадал, ариун цэврийг хянаж, мөрдүүлэх.
Үйлдвэрийн орчин нөхцөл, шат дамжлага бүрт эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар арга зүйг боловсруулан, сайжруулах.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн сургалт, мэдээлэлээр хангах

Хяналтыг хийж цаг тухайд нь гүйцэтгэх, мэдээлэх.

2019-09-20
Чанар шалгагч

- Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалд хяналт шалгалт хийх
- Чанарын шаардлага хангуулах 

2019-09-20
Лабораторийн эрхлэгч

Байгууллагын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний процесс дах чанар, хүнсний аюулгүй байдлыг хангах ,чанарын гүйцэтгэлийг сайжруулах
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад хяналт хийж, сайжруулах
Байгууллагын хэрэгжүүлж буй ISO 22000 болон MNS ISO/IEC 17025:2018 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлагыг ерөнхийлөн хариуцах

2019-09-20
ХАБЭА ажилтан

ХАБЭА-н тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтонд заасан дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Компанийн ХАБЭА-н бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;
ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон компанийн мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
ХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;
Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

2019-09-20
Борлуулалтын менежер

Бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалтын явцыг хянах, төлөвлөгөө биелүүлэн ажиллах
Компанийн бодлого, стратегийн хүрээнд борлуулалтын үндсэн болон шинэ сувгийг судалж харилцагчийг тоог нэмэгдүүлэх
Харилцагч дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой, үйлчилгээний өндөр соёлтой үйлчлэх замаар харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг 100% байлгах
Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай судалгаа, сурталчилгааны ажлыг биечлэн хийх, мэдээлэл цуглуулах
Өмчийн дутагдал гаргахгүй ажиллах

2019-09-20
Химич, микробиологич

ТЭМ, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний физик, химийн шинжилгээг иж бүрэн хийж, MNS, БСТ, техникийн нөхцлийг зөрчсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд нийлүүлэхээс урьчилсан сэргийлж, стандартын шаардлага хангаагүй бэлэн бүтээгдэхүүнийг худалдааны байгууллагад шилжүүлэхгүй байх арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн дамжлагын хяналтыг сайжруулах, үйлдвэрлэлийг лабораторийн аргаар удирдан хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангахад оршино.

2019-09-20
Хүнсний үйлдвэрийн ээлжийн технологич

Хариуцан ажиллаж байгаа цехийн хэмжээнд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах технологи, чанарын хяналт тавих, холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

Ажлын байрны зарууд

  1. Хуульч10 сарын 10. 7:52
  2. Хүний нөөцийн менежер10 сарын 10. 7:39
  3. Эрүүл ахуйч9 сарын 20. 17:42
  4. Чанар шалгагч9 сарын 20. 17:36
  5. Лабораторийн эрхлэгч9 сарын 20. 17:25

Фэйсбүүк хуудас

© "Өгөөж-Чихэр боов" ХХК. 1936-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.