Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Усны Эрчим ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Leister Technologies брэндийн бүтээгдэхүүн албан ёсоор Монголд!

Швейцарийн Leister technologies AG компани нь халуун агаар ашиглан үлээх, наах зэрэг үйлдэл хийдэг тусгай төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийг пластик материалыг хооронд нь халааж наах, хайлуулах, агшаах зэрэг үйлдэлд ашигладаг. Монголд 2012 онд албан ёсны борлуулагчаараа Усны Эрчим ХХК-г сонгосон бөгөөд Leister technologies брендийн үйлдвэрлэлийн халуун агаараар үлээгч төхөөрөмжүүд болон пластик материалыг гагнах автомат машинууд болон гар багажнуудаа үйлдвэрээс нь шууд нийлүүлэх боломжтой болсон. Leister technologies нь бүх бүтээгдэхүүнээ Швейцарь улсад үйлдвэрлэхийн сацуу жил бүр өөрсдийн бүтээгдэхүүнээ шинэчлэн технологи болон дизайнаа сайжруулж байдаг. Мөн бүтээгдэхүүн тус бүрийг үйлдвэрлэгдсэний дараа нарийн шалгаж, ажиллагааг нь хэвийн эсэхийг шалгаж байж худалдаанд гаргадаг тул энэхүү брендийн чанарыг үе үеийн хэрэглэгчид нь сайшаасаар иржээ. Leister компани үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 98%-г экспортод гаргадаг. Дэлхий дахинд 120 гаруй улсад өөрсдийн борлуулагчтай бөгөөд тэдгээрээрээ дамжуулан таны хүссэн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулж байдаг. Монголд дахь төлөөлөгч Усны Эрчим ХХК-ны хувьд Пластик гагнуурын автомат машин болон гар багаж, тэдгээрийн нэмэлт хэрэгсэл, сэлбэгийг голчлон оруулж ирж байгаа. Уул уурхайн салбарт:  HDPE, LLDPE, PVC геомембран хулдаас наах, нөхөөс хийх PVC, HDPE хоолой, суваг наах Барилгын салбарт: UNIROOF AT / ST roofing Дээврийн халаадаг хар цаас наах, хар цаас наах, Дээврийн пластик материал болох PVC болон TPO/FPO дээврийн материал наах Шалны линолеум, винил болон PUR гадаргуу бүхий шалны материалуудыг амлуулж гагнах Доторлогоо гагнах, туннелийн доторлогооны материал гагнах, хүчитгэсэн мембраны гагнаас хийх Бүх төрлийн  термопластик доторлогоо болон нэмэлт бүтээц хийх Хөдөө аж ахуйн салбарт: Суваг шуудууны доторлогооны материал гагнах Хиймэл нуур, усан сан байгуулахад доторлогооны материал гагнах HDPE, PVC суваг татах, хоолойны бүтээц хийх

1,4522019 оны 5 сарын 21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.