Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Түгээмэлтүмэн Хишиг ХХК

Авто зогсоолын талбай
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай байгууллага нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсээс Гашуун сухайтын боомт явах зам дагуу “Тайван авто зогсоол” цогцолбор төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бүтээн байгууулалтын хүрээнд 180 өрөө 348 ор бүхий 2 блок зочид буудал, нэг дор 300 хүн хүлээн авах хүчин чадалтай зоогийн газар, өдөрт 960 хүнд үйлчлэх хүчин чадалтай халуун ус, сауны барилга, хүнд даацын 2000 машины авто зогсоол, төрийн нэг цэгийн үйлчилгээ, оффис түрээсийн үйлчилгээний зориулалттай барилгын ажлууд бүрэн дуусч үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн амбулаторийн зориулалттай эмнэлгийн барилгын ажлууд дуусч үйл ажиллагааг эхлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Төслийн 2 дугаар ээлжинд авто сервис засварын үйлчилгээ, кино театр, шатахуун түгээх станц баригдахаар төлөвлөгдсөн. Нийгмийн өндөр хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд гар бие оролцон бидэнтэй хамтран ажиллаж манай компанийн болон өөрийнхөө ажил амьдралынхаа замд шинэ хуудас нээж, эргэн дурсахад бахархал төрүүлэхүйц түүх бичилцэхийг урьж байна.

  • Алсын хараа

    Эрдэс баялаг, эгц хөгжил, эрхэм хүсэлтэнд чуулсан шилдэг хамт олонтой, үйлчилгээний цогцолбор байна. Шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлэгч, баялаг бүтээгч компани байна.

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлж иж бүрэн цогц үйлчилгээг найдвартай үзүүлэгч, итгэлт түнш байна.

  • Уриа

    - Хөгжил дэвшилд хамтдаа - Үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамж бидний хувьд эрхэм- Бид үргэлж тантай хамт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    130

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.