Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 14210, 1-р хороо, Энхтайваны єргєн чєлєє 19, ХХБ-ны тєв байр

ХХБАНК ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МӨРӨӨДЛИЙН БУЛАНГ БИЙ БОЛГОХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА

6 сарын 25. 11:25   |   15

ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин урт хугацааны хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар ирсэн. 

Үүний нэг төсөл болох “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг Найрамдал Ротаракт клубтэй хамтран хэрэгжүүлж, эхний шат болох 186-р тусгай цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургалтын танхимыг тохижуулж хүлээлгэн өглөө. 

Хүүхэд багачууд маань тохитой, цэвэрхэн сайхан орчинд суралцаж, боловсроосой гэж бид хүсдэг. Энэхүү танхимаар дамжин олон хүүхэд, эцэг эхчүүд сурч боловсроосой хэмээн бид хүсэж байна хэмээн ХХБанкны Гүйцэтгэх Захирлын Орлогч Б.Баярмаа онцоллоо.

Түүнчлэн энэхүү төсөл нь цаашид ч үргэлжлэн тусгай 25-р сургууль болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмчилгээний тасгуудын өрөө танхимын засвар тохижилтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм байна.

Залуу үеийнхээ сайн, сайхныг бүтээх, нийгмийн оролцоог дэмжих үүднээс тус ротаракт клубийн залуучуудтай мөн хамтарч ажилласнаараа онцлог төсөл болсон байна.

 

 

Ажлын байрны зарууд

  1. Программ зохиогч7 сарын 19. 16:40

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Худалдаа, хөгжлийн банк. 1990-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.