Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 14210, 1-р хороо, Энхтайваны єргєн чєлєє 19, ХХБ-ны тєв байр

ХХБАНК “ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ДУРЫН ЦУСАА ХАНДИВЛАХ АЯНД ДАХИН НЭГДЛЭЭ

1 сарын 18. 12:45   |   84

Монгол улсын хувьд 2012 онд нийт хүн амын 0,8 хувь цусны донор байсан бол 2018 онд 1,8 хувь болж өссөн тоон үзүүлэлттэй байгаа юм. Аливаа улс орны хувьд нийт хүн амын 3 хувь нь цусны идэвхтэй донор байхад Улс орныхоо цусны хэрэгцээг хангадаг гэсэн статистик байдаг. 2018 оны мэдээллээр Монгол улсын хэмжээнд нийтдээ 33,000 гаруй идэвхтэй цусны донор байгаагаас 48,4 хувь нь эрэгтэйчүүд, 51,6 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эдгээр доноруудаас 50,8 хувь нь шинээр цусны донорын эгнээнд нэгдсэн хүмүүс байна.

 

Таны нэг удаа өгсөн цус, үхэлтэй тэмцэж буй 3-н хүний амь насыг авардаг ба, Та бусдад цусаа хандивласнаар өөртөө ч мөн адил амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Учир нь цусаа байнга өгдөг хүмүүс зүрх судасны өвчлөл болон хавдраар өвчлөх эрсдэл маш бага гэсэн судалгааны дүгнэлт байдаг байна.

 

ХХБанкны хамт олон 2015 онд тус аяныг зохион байгуулж 150 гаруй ажилтнууд сайн дураараа цусаа хандивлан Эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулж байсан бол энэ жил ч мөн адил уг аянд ажилтнуудаа уриалан идэвхтэй оролцож, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчилан уриалахаар нэгдээд байгаа юм. 

 

Мөн банкны хамт олны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй бусад байгууллагуудыг, хамт олноороо цусаа хандивлах үйлст идэвхтэй оролцохыг уриалж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын байрны зарууд

  1. Теллер, Борлуулалт мэдээллийн ажилтан4 цаг 19 минутын өмнө

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Худалдаа, хөгжлийн банк. 1990-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.