Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 14210, 1-р хороо, Энхтайваны єргєн чєлєє 19, ХХБ-ны тєв байр

Мэдээ, мэдээлэл

Нийт 9
ХХБАНКНЫ АЖИЛТНУУД 900 ГАРУЙ НОМ САЙН ДУРААР ХАНДИВЛАЛАА

ХХБанкны ажилтнууд хүүхдийн хөгжлийг дэмжиж, тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс сайн дураараараа 20 хайрцаг буюу 900 гаруй ном цуглуулж хандивлалаа. Энэхүү аяны хүрээнд цугларсан номнуудаа Чингэлтэй дүүргийн Долоон буудалд эрүүл орчинд сурч хөгжих нөхцөл нь тааруу байгаа хүүхэд, залууст зориулан байгуулсан Beyond Book номын сангийн төсөл болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд

ХХБАНК ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МӨРӨӨДЛИЙН БУЛАНГ БИЙ БОЛГОХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА

ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин урт хугацааны хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар ирсэн.  Үүний нэг төсөл болох “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг Найрамдал Ротаракт клубтэй хамтран хэрэгжүүлж, эхний шат болох 186-р тусгай цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургалтын танхи

ХХБАНКНЫ ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.МӨНХЖАВХАА: “БИД ЗӨВ ХҮНИЙГ АЖИЛД АВЧ, ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА”

Их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан залуус ажлын байраа хайх, цаашдын томоохон төлөвлөгөөгөө гаргах зэрэгт нь практик мэдээлэл хүргэхийг зорьж Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХХБанкны Захиргаа, хүний нөөцийн газрын Захирал Б.Мөнхжавхаа-тай ажил горилогчдын хандлага зүйн талаар болон ХХБанкны хүний нөөцийн бодлогын талаар ярилцсаныг Та бүхэнд хүргэж байна. Их сургуулиа төгсөж

ХАДГАЛАМЖ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ ХОРМЫН ДОТОР ТАНЫ ДАНСАНД

Бид бүхэнд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд дотнын найзаасаа тусламж хүсэх, хугацаатай хадгаламжаа цуцлан шаардлагатай мөнгөө ашиглаад үлдсэнг нь ахин хадгалах мөн бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй шуурхай зээл авах гэх мэт аргуудыг ашиглах нь олонтоо. Гэвч эдгээр аргууд нь Таны хадгаламж болон хүүгийн хуримтлалд нөлөөлөхөөс авахуулаад Таны санхүүд дарамт учруулах асуудлыг үүсгэж болно.

"ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН СТАНДАРТ"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАНК

Худалдаа, хөгжлийн банк “Евро-Азийн Банк Санхүүгийн Холбоо”-ны “Standard of Stability” буюу “Тогтвортой Санхүүжилтийн Стандарт”-ыг хэрэгжүүлэгч ШИЛДЭГ БАНК шагналыг хүртлээ.

РИВЕР ГАРДЕН САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Бид 2018 онд олон улсын стандарт бүхий тохижилттой 5 шинэ салбар нээхээр зорьж ажилласан ба өнөөдөр хамгийн отгон шинэхэн Ривер Гарден салбарынхаа нээлтийн арга хэмжээг харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд ёслол төгөлдөр нээлээ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ “СПОРТ НААДАМ-2018” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тун удахгүй болох 28-н жилийн ойгоо, ажил хөдөлмөрийн арвин их амжилт бүтээлээр угтаж байгаа ХХБанкны хамт олон, ажилтнуудынхаа дунд Спортын 8-н төрөлт тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа. "Спортын наадам - 2018" тэмцээн, уралдаанд нийт ХХБанкны 450 гаруй ажилтнууд спортын 8-н тєрлєєр хурд хvч, авьяас чадвараа гарган єрсєлдєж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээн уралдаанууд 10-р сарын 2-ны өдөр банкны төв байранд Шатрын спортын төрлөөр эхэлсэн бол 10-р сарын 6-ны өдөр Буухиа гүйлт, Буухиа сэлэлт төрлүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Баянзүрх бассейнд явагдаж 10-р сарын 7-ны Ням гаригт бусад 5-н төрлийн уралдаан тэмцээнүүдийг Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулж дууслаа.

ХХБАНК “ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ДУРЫН ЦУСАА ХАНДИВЛАХ АЯНД ДАХИН НЭГДЛЭЭ

ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачлагатай оролцдог болоод цөөнгүй хугацааг ардаа үдсэн билээ. Өнөөдөр банкны хамт олон 28-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг банкныхаа төв байранд нийт ажилтнуудынхаа дунд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАМТ ОЛОН МОД УСЛАХ АЯНД 4 ДЭХ ЖИЛДЭЭ НЭГДЛЭЭ

2018 оны Тогтвортой санхүүжилт (Тос) хөтөлбөрийн манлайлагч байгууллагын хувьд Худалдаа, хөгжлийн банк байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндийн төлөөх “Миний клуб”- тай хамтран 4 дэх жилдээ мод услах аянд оролцлоо. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Аргалант сумдад мод усалж байсан бол энэ жил дахин Төв аймгийн Аргалант сумд 12’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө.

© Худалдаа, хөгжлийн банк. 1990-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.