Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэгш-Анар ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Тэгш-Анар” ХХК нь 2012 онд байгуулагдсан. Бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгсэлийн зах зээлд 5 жил үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 19 ажиллагсадтай, 1 эм ханган нийлүүлэх төв , 6 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.

Бид эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хангах үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд сүүлийн үед манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна.

Манай компани дэлхийд нэр хүндтэй эмийн үйлдвэрлэгчээр тэргүүлэгч АНУ, Герман, Итали, Япон, Англи, Щвейцарь, Португаль, Унгар зэрэг орны нэр хүндтэй эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Medinova, Dr Falk Pharma, GmbH, Fresenius kabi, зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдон өндөр технологиор бэлтгэгдсэн, сайн чанарын эм бэлдмэлийг өөрийн орны иргэд хэрэглэгчиддээ нийлүүлж, эрэлт хэрэгцээг нь ханган үйлчилж байна.

  • Уриа

    Чанартай, баталгаатай үйлчилгээг танд хүргэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, Капитал Центр, 1303 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.