Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тээлийн Шонхор ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Тээлийн шонхор”ХХК цементийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан. Тус үйлдвэр 94 ажилтантай ажиллагсадтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд хотын Ар Шандад 1.5 га газар эзэмшин цемент үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд явуулж байна.

Тус үйлдвэр нь Чулуун-цар, гөлтгөнө, циолит ашиглан жилд 20.000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн хашаанаас цемент ачиж буулгах, түүхий эд татаж авах 320 метр урт салаа төмөр замтай. Цементийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох гөлтгөнө, циолит, шохойн чулууны ордууд нь тус компанийн өөрийн эзэмшилд байдаг.

Тус цементийн үйлдвэрийн автоматчиллын төвшин 75%, үйлдвэрийн механикжилтын төвшин 95%, 3000 тонн цемент хадгалах савтай. Нийт 10,000 тонн түүхий эд буулгаж хадгалах зориулалт бүхий агуулах талбайтай. Үйлдвэрлэн гаргаж буй цементийн үндсэн шинж чанар нь MNS 974-99 техникийн шаардлагыг бүрэн хангадаг бөгөөд тус цементийг барилгын өргөн хэрэглээний зориулалттай төмөр бетон эдлэлүүд, угсармал хийц, хэсгүүд, гүүр далангийн цутгамал эдлэл, зам барилгын зориулалтаар ашиглаж байна.

Үйлдвэр нь 200 м2 болон 90 м2 талбай бүхий үйлдвэрийн оффисийн зориулалт бүхий тохилог барилга байгууламжтай бөгөөд хөдөө орон нутгийн иргэдийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангах замаар орон нутгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулж байна.

  • Уриа

    Цементийн үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Твин тауэр-1, 12 давхар, 1202 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.