Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бидний тухай

“Тавин-Ус” компани нь анх 1997 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын ууган эм ханган нийлүүлэгч байгууллагуудын нэг юм. Чанарын баталгаатай, аюулгүй, өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хотын бүх дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудыг хангаж байна.

Тус компани нь байгуулагдсан цагаасаа жил бүр өргөжсөөр одоо нийт 110 ажилтантай. Улаанбаатар хотод ЭХНБ-1, Эмнэлгийн хэрэгслийн тасаг-2, Салбар сүлжээ эмийн сан-8, Дархан, Эрдэнэт, Дундговь, Дорноговь аймгуудад өөрийн салбар төлөөлөгчийг ажиллуулж байна.

Одоо тус компани нь Европ болон Зүүн Өмнөд Азийн 20, Хятадын 100 гаруй компанитай гадаад харилцаагаа өргөтгөн ажиллаж байна.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа 1-р зэрэглэлийн 6 эмийн сан нь ард иргэдэд үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор фарммаркет чиглэлээр 100-200 м2 талбайд ажиллаж байна.

Эдгээр эмийн сангууд нь жороор болон жоргүй эм олгох тасаг, эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, асаргаа сувилгаа, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, биологийн идэвхт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн хэрэгцээт барааг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, ард иргэд рүү чиглэсэн эмнэлгийн тусламж болох цусан дах сахарын хэмжээ, цусны даралт үзэх зэрэг иргэдэд тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Мөн эрүүл мэндийн кафег нээн хүчилтөрөгчийн коктейль, жимсний халуун, хүйтэн шүүс, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

© Тавин-Ус ХХК. 1997-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.