Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70121001
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтангэрэлийн гудамж-5, CITY center, 10 давхар 1001 тоот

Нээлттэй ажлын байрууд

2019-09-17
ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР

Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу интерьерийн зураг төсөл боловсруулах, засал чимэглэлийн ажилчдын ажил үүргийг хуваарилах, чиглүүлэх, хяналт шаардлага тавих, заавар зөвлөгөөгөөр хангах, захиалагч талд хүлээлгэн өгөх.

2019-09-04
САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

Барилга байгууламжийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах.
Сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх.
Барилгын сантехникийн систем, шугам сүлжээний угсралтын ажилд хэрэглэж буй материал, хийц эдлэл, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих гэх мэт.

2019-09-04
ТӨЛӨВЛӨЛТ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Компанийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд гэрээт ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэлтэй хүлээлгэн өгөхөд ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт шаардлага тавих
Төлөвлөсөн ажлуудыг оновчтой, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг хангахын тулд зөв удирдлагаар хангах, зохион байгуулах
Гэрээт ажлуудын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал, бүтээц, эдлэхүүний чанар хийц, зураг төсөвт барилгын норм, дүрэм стандарт, техникийн нөхцлийн дагуу хяналт тавих
Ажил гүйцэтгэлийн явцад үүссэн асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах
Барилга угсралт, цахилгаан, холбоо дохиолол, галын автомат тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын эд материал бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмжийг шаардлагатай тохиолдолд сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах

2019-09-04
ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР

Барилга угсралт, цахилгаан, холбоо дохиолол, галын автомат тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төслийн дагуу угсарч суурилуулах ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, аюулгүй ажиллах техникийн нөхцөл шаардлагыг хангах, хяналт тавих түүний үндсэнд барилгын цахилгаан, холбоо дохиолол, галын автомат тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гэрээт байгууллагад чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч, компаний нэр хүндийг өндөрт өргөх, үр ашгийг нэмэгдүүлэх.

2019-09-04
БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Барилгын угсралттай холбоотой бүхий л ажил үүргийг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, аюулгүй ажиллах техникийн нөхцөл шаардлагыг хангах, хяналт тавих, гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх.

2019-08-21
ЦАХИЛГААНЧИН

Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.

2019-08-21
ЦАХИЛГААНЫ МАСТЕР

Барилгын цахилгааны угсралт холболт, монтажийн ажлын хүрээнд цахилгаанчдыг удирдлага зохион байгуулалтаар хангах.

Ажлын байрны зарууд

  1. ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР2 цаг 24 минутын өмнө
  2. САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР9 сарын 4. 11:37
  3. ТӨЛӨВЛӨЛТ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР9 сарын 4. 11:34
  4. ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР9 сарын 4. 11:33
  5. БАРИЛГЫН ИНЖЕНЕР9 сарын 4. 11:32

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Таван Орд ХХК. 1998-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.