Хөдөлмөрийн тухай хууль болон цалин тооцох, ээлжийн амралт тооцох журмын дагуу цалингийн тооцоолол хийх, үүнтэй холбоотой бүртгэл хөтлөх, тайлагнах Цалин олголт, цалингийн хүснэгттэй холбоотой анхан шатны баримт боловсруулах Хөдөлмөрийн чадвар алдалтын лист, бусад тэтгэмж тооцоолол хийх ХХОАТ тайлан гаргах Ажилчдын ээлжийн амралтын тооцоо, авлага болон урамшуулал тооцох, бүртгэл хөтлөх Өөрийн хариуцсан хэсгийн анхан шатны баримтуудыг архивлах Удирдлагыг санхүүгийн мэдээллээр үнэн зөв хангах Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд
Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй бүх техник тоног төхөөрөмжийн гагнуурын үзлэг шалгалт, засвар үйлчилгээг гагнуурын багаж хэрэгсэл болох хийн болон цахилгаан гагнуур, аргон, даралтат сав шугам хоолойн гагнуур, хагас автомат гагнуур,плазм тасдагч ашиглан гагнаж холбох Ажлыг технологийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гагнаж сэргээн засварлаж, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлаж гүйцэтгэх
Шууд удирдах ажилтны удирдлаган дор ажиллаж уурхайн олборлолтын үйл ажиллагаа технологийн процесс, төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, ажлыг аюул осолгүй байгаль орчны болон холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд гүйцэтгэх дээр дэмжлэг үзүүлэн ажиллана.
Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу Shantui SD32 бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.
1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана. Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох, засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах