Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ти энд жи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Ти энд Жи” ХХК-ийн товч танилцуулга

Тус компани 1996 онд байгуулагдан анхандаа барилгын зураг төслийн чиглэлээр 4 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэж байснаас хойш 22 жил өнгөрчээ.

Өнөөдөр манай хамт олон барилга хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт худалдаа, зочид буудал гэсэн хоорондоо уялдаа бүхий хэд хэдэн чиглэлээр үйл ажилагаагаа явуулдаг, 60 гаруй ажилтантай Монголын барилгын салбартаа танигдсан, өөрийн гэсэн байр суурь нэр хүндтэй хувийн компани болон өргөжижээ.

Манай үйл ажиллагаа, амжилтын талаар

  • Барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ

Өнгөрсөн хугацаанд барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж Нийслэл болон хөдөө орон нутагт баригдах нийт 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 70 орчим хувь нь баригдаж, ашиглагдаж байна.

Эдгээрээс зарим нэгийг дурьдвал:

“SOS-Хүүхдийн хотхон”, Санзай орон сууцны хотхон, Голомт хотхон орон сууцны цогцолбор, Буянт-Ухаа спорт цогцолбор, Хаан банк Макс таур офис, Төв, Баян-Өлгий, Увс аймгуудын спорт цогцолбор, Монгол банкны барилгуудын шинэчлэл, Христийн сүмийн барилгууд, “Оргил” худалдааны төвүүд, “Энканто” хотхоны барилгууд, Оюутолгой, Тавантолгойн уурхайн барилга, объектууд, Яармагийн Белла Виста залуучуудын орон сууцны хороолол, Замын-Үүд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргийг нэрлэж болно.

Манай зураг төслийн группын хамт олон нь барилгын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон жилийн туршлагатай, зөвлөх архитектор, инженерүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн техник, программ хангамжыг ашиглан хөрөнгө оруулагч, захиалагчийн хүсэл шаардлагад нийцэн ажилладаг зураг төслийн салбарын тэргүүлэх багийн нэг болоод байна.

  • Барилгын материалын импорт худалдаа, угсралт
    • Hoermann компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор

Бид 2007 оноос эхлэн үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалга үйлдвэрлэлтээр дагнан 100 орчим жил ажиллаж буй Германы “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд тавантолгойн уурхайн том машины засварын газрууд, Кока-Кола, Витафит, АПУ-ийн үйлдвэрүүд, Интермед эмнэлэг, Орчлон-2 сургууль, Хунгийн хотхон, Энканто хотхон, Хүннү хороолол, “АСЕМ Вилла” цогцолбор зэрэг олон арван объектын гадна дотор болон галын зориулалттай хаалга хаалтыг нийлүүлэн угсарч, баталгаа гаргах үйлчилгээг захиалагч хэрэглэгчдийн шаардлага, санаа сэтгэлд нийцүүлэн хийж ирлээ.

Манай хамт олон метал хаалга, хаалт угсрах туршлагатай ажилчдаас бүрдсэн бригадуудтай бөгөөд угсралт, сервис үйлчилгээндээ Hoermann компанийн дүрэм, журам, стандартыг баримтлан ажилладаг болно.

  • Дээврийн материалын төв

Шинэ Зеланд улсын “AHI Roofing” компанийн “Decra” дээврийн хавтан, Солонгосын “Feroof” компанийн чулуун гадаргуутай хавтан, Польшийн “Plast Dach” компанийн дээврийн ус зайлуулах систем, ОХУ-ын “КРЗ” компанийн хуйлмал дээврийн материал, мастик зэргийг албан ёсны дистрибюторын эрхтэйгээр борлуулж, угсралтын ажлыг нь гүйцэтгэж байна.

Манай дээврийн материалын төв салбар өнгөрсөн хугацаанд Голомт хотхон, Баатарван амралт сувилал, Витсамо, Гацуурт ХХК-ийн үйлдвэрүүд, Жардин хотхон, Роял нью кастлийн хотхон, барилгууд, Амгалан зах, “АСЕМ Вилла” цогцолбор зэрэг олон арван объектын дээвэр, ус зайлуулах системийн засварын ажлыг хариуцан, чулуун гадаргуутай метал дээвэр, дууврийн хуйлмал материал болон ус зайлуулас системүүдийг нийлүүлэн угсарч, баталгаа гаргах үйлчилгээг захиалагч хэрэглэгчдийн шаардлага, санаа сэтгэлд нийцүүлэн хийж ирлээ. Манай хамт олон дээвэр, усны хоолой угсрах туршлагатай ажилчдаас бүрдсэн бригадуудтай.

  • Нью Вест /New West/ зочид буудал

Бид Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хороололд 2008 онд 30 өрөө бүхий “New West” зочид буудлаа барьсан бөгөөд өнөөдөр манай зочид буудал 3 одны зэрэглэлтэйгээр зочдод соёлч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан газар болоод байна.

Манай компанийн алсын хараа нь “Top Quality & Good Service” буюу “Дээд зэргийн чанар, Маш сайн үйлчилгээ” гэсэн үгээр тодорхойлогдож байгаа ба түүнийг зорилго зорилт болгон гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ бүхэндээ хэрэгжүүлэн ажиллахыг зорих болно.

  • Уриа

    TOP QUALITY& GOOD SERVICE

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB tower оффис 1308 тоот, "Ти энд Жи" ХХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.