Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэргүүн гэрэгэ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай байгууллага нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч шилдэг мэргэжилтэн баг хамт олноос бүрдсэн хүчирхэг залуу компани юм. Бид кассын машины програм хангамж болон термо принтерийн худалдаа, посын цаасны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч гадаад, дотоодын олон томоохон харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж чамалхааргүй амжиллттай ажиллаж байна. Мөн төрийн бодлого шинэчлэлтийн хөтөлбөрүүдийн хүрээнд томоохон ажлуудад хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Монгол улсад татварын шинэчлэлийн бодлого хэрэгжиж улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан посын цаасан баримтаар иргэд НӨАТ-ын буцаалтаа баталгаажуулж, ААН- үүд хооронд шивэгддэг байсан НӨАТ-ын падаан зэргийг посын цаас бүрэн орлох болсон. Дээрх үйл ажиллагааны улмаас зах зээл дэх посын цаасны хэрэглээ өсч чухал ач холбогдолтой болсон бөгөөд цаасны чанарыг стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Иймээс зах зээл дэх эрэлтийг хангах үүднээс Гааль, татвар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдсөн MNS 6529:2015 стандартын шаардлага хангасан посын термаль цаасыг дотооддоо олон төрлөөр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлжбусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Иргэд ААН нэгжүүд нь дээрх цахим бүртгэлийн системд хамрагдснаар програм хангамжийн давуу талуудыг бодитоороор мэдэрч улмаар бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн хөнгөлөлт урамжуулалын хөтөлбөр зарлах,байгууллагын тайлан мэдээнд дүн шинжилгээ хийхзэргээр бизнесийн оновчтой зөв шийдвэрийг гаргаж байна.

  • Уриа

    Төр, иргэний хамтын гэрээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 Үйлчилгээний төвөөс баруун тийш 500м, 15 р сургуулын дэргэд, Хийморь 19 хотхон 34 р байр. /ХУД, 2 хороо, Дунд гол гудамж, 34 р байр/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.