Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Цайны ертөнц ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь “Найман тахилтай цай” болон “LIFE TEA” эрүүл мэндийн навчин цайг БНХАУ, Шри Ланка улс, Япон, Тайван улсаас тус тус импортлан оруулж ирдэг бөгөөд Монголын зах зээлд нэвтрүүлэн худалдаалж эхэлсэнээс хойш 7 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд хэрэглэгч худалдан авагч нарынхаа таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд өөрийн гэсэн тогтмол худалдан авагчтай болсон юм.

Маркетингийн үндсэн үйл ажиллагаагаа чиглэлийн хувьд Улаанбаатар хотын дүүргүүдэд байрлах томоохон биллборд дээр сурталчилгаа тогтмол байрлуулах, үзэгчидийн хандалт ихтэй ТВ сувгуудын зочны цаг болон тусгай нэвтрүүлэг дундуур сурталчилгаагаа цацах мөн шууд худалдааны танилцуулга брошур хэвлэж тараах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг юм.

Улаанбаатар хотын томоохон сүлжээ супермаркет, дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг бөгөөд худалдааны төвлөрсөн захууд, хөдөө орон нутагын харилцгач, сүлжээ ресторантай харилцаж бараагаа түгээдэг болно. Мөн Улаанбаатар хотод “Tea Garden” задгай цайны төрөлжсөн худалдааны 15 салбар дэлгүүрээр өндөр зэрэглэлийг 130 гаруй нэр төрлийн задгай цайг худалдаалдаг юм.

  • Уриа

    Эрүүл залуу амьдралыг тэтгэгч LIFE TEA

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо Цайны ертөнц ХХК-ийн төв байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.