Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТИ СИ ИНЖЕНЕРИНГ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ти Си инженеринг ХХК нь 2015 онд Монгол улсын барилгын салбарт өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх, улмаар энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгуулага болох зорилгоор үүсгэн байгуулагдаж өнөөдрийн байдлаар нийт 150 гаруй ажилтантай, инженер техникийн чадварлаг хамт олон бүрдүүлэн ажиллаж байна.

Бид энэхүү 8-н жилийн хугацаанд хот, хөдөөгийн нийт 30 гаруй барилгын дотор, гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил эрхэлсэн бөгөөд одоогоор Оюутолгой дахь Оюут-2 төсөл, уурхайн хатааалгын Майн драй төслүүд дээр амжилттай ажиллаж байна.

Оюут-2 төслийн тухайд 18 барилгаас бүрдэх нийт 70956м2 барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил бөгөөд энэхүү баригад Оюутолгойн уурхайн 5000 гаруй ажилчид амьдрах зориулалттай юм.

Майн драй уурхайн хатаалга, оффисын барилгын төслийн хувьд далд уурхайн ажилчдын далд руу орох, гарах хэсэгт байрлах 16000м2 ухаалаг барилгын ажил юм.

Тусгай зөвшөөрөл нь

  • Барилгын

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.3 Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт зэрэг болно.

  • Харилцаа холбооны зохицуулах хорооны

Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар

Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар

  • Эрчим хүчний яамны

03.2.1. 0,4-10Кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

03.6. Туршилт тохируулгын ажил гэсэн тусгай зөвшөөрлүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.

  • Уриа

    Ур чадвар ирээдүйг цогцлооно

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.