Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Сор кашемир" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сор Кашемир ХХК-нь 1998 онд түүхий эд бэлтгэл, худалдааны зорилготойгоор байгуулагдаж байсан. Энэ цаг үеээс Монголын хөдөө аж ахуйн зах зээлд хөл тавьж ноос, ноолуур, сарлагийн хөөвөр зэрэг малчдын гол амжиргааны түүхий эдийг худалдан авч улмаар үйл ажиллагаагаа өргөжин тэлж бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатыг гүйцэтгэх болсон.

Бид өнгөрсөн 20 жилийн турш нэг сэтгэлээр тууштай ажиллаж өдөр өдрөөр өргөжин тэлж байгаа үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг билээ.

Манай компани нь өнөөдөр 150 орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, жилдээ 200 орчим тонн тэмээний ноос, 200-250 тонн ноолуур, 30 гаруй тонн сарлагын хөөвөр, 200 гаруй тонн хонины ноосонд боловсруулалт хийж 100% хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын 200 орчим жижиг дунд сүлжих цехүүдийг ээрмэл утсаар хангаж байна. Мөн 2010 оноос эхлэн Герман улсын хамгийн сүүлийн үеийн Stoll маркын сүлжих машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн “Сор Кашемир” компаний нэрийн хувцас, бэлэн бүтээгдэхүүнийг "СОР" брэнд нэрээр үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Бид ээрмэл утсаараа зөвхөн дотоодын цехүүдийг хангахаас гадна экспортлогч компани юм. Бид бүтээгдэхүүнээ Балба, Япон, Орос, Хятад, АНУ, Солонгос, Итали, Казакстан, Энэтхэг зэрэг улсуудад экспортлож байна.

  • Уриа

    Дэвшилтэт техник, технологи бүхий орчин үетэйгээ хувьсан зохицох чадвартай үйлдвэрлэлийг явуулж, хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үргэлж шинэчлэгдэх үнэ цэнэтэй байгууллага байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, "Сор Кашемир" ХХК үйлдвэрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.