Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шарын гол ХК

Уулын нэгдсэн хэсэг
Хөрсний тэсэлгээ
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшнөөс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт, мөн Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайтай оршино. Шарын голын уурхай нь Улаанбаатар-Дархан хоттой төмөр зам, авто замаар; Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон.

Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг объектуудаас бүрдсэн лицензийн талбайд байршсан.

Шарын голын уурхай нь ил аргаар ашиглалт явуулдаг бөгөөд нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаарагддаг. Уурхайн барилга байгууламжийг ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 4-р сарын 6-нд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна. 1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.

Тус уурхай нь Монгол Улсын нүүрсний томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд одоогийн байдлаар 460 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, томоохон хэрэглэгчид болох Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудыг болон бусад хэрэглэгчдийг нүүрсээр тасралтгүй ханган ажиллаж байна.

Техник тоног төхөөрөмжийн хувьд тус уурхай нь 4-10 шоо метрийн багтаамж бүхий шанагатай ЭКГ-4У, ЭКГ-5А, ЭКГ-8И, ЭШ-10/70 маркийн гинжит болон алхагч экскаваторууд, 1000-1100 морины хүчтэй ТЭМ-I, ТЭМ-2 маркийн илчит тэрэг, 20-120.0 тоннын даацтай Кат, Комацу, Хитачи, Хово маркийн автосамосвалууд, Кат, комацу маркийн бульдозер, грейдер зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Техникийн парк шинэчлэлт хийх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагаар Хитачи брэндийн цахилгаан хөдөлгүүрт экскаваторууд болон XEMC маркийн цахилгаан хөдөлгүүрт автосамосвалуудыг ашиглаж эхлээд байна.

“Шарын гол” ХК нь 2001 оноос хойш “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр тасралтгүй шалгарч байснаас гадна “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “ENTREPRENEUR-2010, 2011”-д “Шилдгийн шилдэг байгууллага”, 2011 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2010 онд “Хамгийн хамгийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”, 2012 онд НДЕГазраас “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2013 онд Уул уурхайн яам, АМГазраас “Шилдэг хөрөнгө оруулагчтай байгууллага” 2013 онд “Entrepreneur-2013” Санхүүгийн шилдэг менежменттэй байгууллага”, 2013 онд Монголын нүүрс ассоциациас Шилдэг компанийн засаглалтай ХК-аар, 2015 онд “Уул уурхайн салбарын оны онцлох энтрепренер”-ээр тус тус шалгарч байсан. 2015 онд Шарын голын уурхай үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан.

  • Алсын хараа

    "ОЛБОРЛОГЧООС ҮЙЛДВЭРЛЭГЧ" эрхэм зорилгыг дэвшүүлж, ажиллаж байна. "Шарын гол" ХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойших хугацаанд нүүрс олборлож, борлуулах үндсэн үйл ажиллагаа эрхэлж байсан ба цаашид эрчим хүч, дулаан үйлдвэрлэгч компани болохоор зорилт тавин ажиллана.

  • Эрхэм зорилго

    Бид олон улсын стандартын шаардлагыг хангасан шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлж, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэж, эрчим хүч үйлдвэрлэнэ.

  • Уриа

    Газрын баялагийг гүн боловсруулж, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн хэрэгцээг

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    1. Аюулгүй байдал ба эрүүл уурхайчин Бид нэн түрүүнд ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэнэ. 2. Хамтын хүч Бид хамтын шийдвэр гаргаж, чадамжтай (Мэдлэг, Ур чадвар, Хандлага), эвсэг хамт олныг бүрдүүлэн ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ. 3. Байгаль орчин Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ. 4. Инновац Бид инновац, шинэ санаачилгыг хөг

  • Байгуулагдсан он

    1965

  • Ажилтны тоо

    550

Холбоо барих

Монгол улс, Дархан хот, Шарын гол сум

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.